Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2021-03-24

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  Алтайн уулархаг нутаг  болон говь, талын нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол Алтайн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй  хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун  өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын  хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Байдраг  голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин