Шанхай хот гадаадын иргэдийг вакцинжуулж эхэллээ
2021-03-25

Хятадын хотуудаас хамгийн түрүүнд Шанхай хот гадаадын иргэдийг вакцинжуулж эхэлсэн талаараа зарлажээ. Жэнминь Жибао сонины мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэсэн, коронавирусээс сэргийлэх хоёр тунт идэвхгүйжүүлсэн вакциныг гадаадын иргэдийг вакцинжуулах ажилд ашиглах юм байна. 

 

Даатгалтай гадаадын иргэд урьдчилан сэргийлэх тарилгыг үнэ төлбөргүй тариулах бол бусад нь нэг тунг 100 юань (shuud.mn: монгол мөнгөөр 40 000 төгрөг) төлбөртэйгээр тариулах боломжтой гэнэ.

 

Шанхай хот ийнхүү гадаадын иргэдийг вакцинжуулах аян эхлүүлсэн талаараа мэдээлсний дараа Хятадын бусад хотуудыг ч вакцинжуулалт эхлүүлэхийг олон нийт уриалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Бээжин болон Харбинд гадаадын иргэдийг вакцинжуулах аян эхлээд хэдэн долоо хоног өнгөрч байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин