Буухианы үеэр Олимпын бамбар унтарчээ
2021-03-25

Гуравдугаар сарын 25-ны өдөр Японы Фукушима мужид Олимпын бамбарын буухиа эхэлсэн. Харин ийнхүү буухиалах явцад бамбар унтарсан талаар Kyodo агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Олимпын бамбарыг нэн даруй дахин асааж, цааш буухиаг үргэлжлүүлсэн байна. 

 

Олимпын бамбар буухиалах ёслол Фукушима мужийн J-Village цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлсэн бөгөөд 2006-2016 оны хооронд Японы шигшээ багт тоглож байсан хөлбөмбөгийн эмэгтэй тамирчин Азуса Ивасимизу  ёслолын ажиллагааг нээсэн юм. 

 

Олимпын бамбарын буухиа 121 өдөр үргэлжилж, Японы 47 мужаар дайрч өнгөрөх бөгөөд Олимпын наадмын нээлт 2021 оны долдугаар сарын 23-нд болж, наадам наймдугаар сарын наймны өдөр өндөрлөнө. Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлуулсан Токио-2020 наадам гадаадын зочидгүйгээр зохион байгуулагдах болсон юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин