COVID-19: Турк дахин хөл хорих цаг тогтоов
2021-03-30

Турк улсад амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтооно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэнийг Интерфакс мэдээлжээ. Хязгаарлалтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 12-ноос тавдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх Рамадан сарыг дуустал үргэлжлэх юм байна. 

 

Туркийн Ерөнхийлөгчийн өгүүлснээр, коронавирусийн эрсдэлийн хамгийн өндөр үзүүлэлтийг илтгэх "улаан" зэрэглэлд Туркийн хүн амын 80 хувь нь амьдардаг 58 хот багтсан байна. 

 

"Бид хүмүүнлэг болон худалдааны харилцаатай орнуудаасаа хурдан хугацаанд өвчлөл болон нас баралтын тоог багасгаж чадахгүй бол бид олон улсын хэвийн амьдралаас хол хоцорно" хэмээн Эрдоган мэдэгджээ.

 

Ингээд тус улсад кафе, зоогийн газруудад хоол авч явах үйлчилгээ л үзүүлэх бөгөөд энэ салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэн, хязгаарлалтын хугацаанд нэг хүнд 1.5 мянган лир (shuud.mn: монгол мөнгөөр 480 мянга орчим төгрөг) төлөх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин