Х.Баттулга, А.Гансүх нарын хулгайлсан 55 тэрбум төгрөгийг иргэдэд олж өгнө
2021-03-31

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Тэрбээр "Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтыг танилцуулж байна. Энэ гэмт хэрэг, ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байгаа. Энэ бүлэглэл, энэ нөхдүүдийн нуун дарагдуулж, хэрэгсэхгүй болгосон 55 тэрбум төгрөгийг нэхэмжилж ард түмэнд олгохоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. 

 

А.Гансүх, Х.Баттулга нарын төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан 55 тэрбум төгрөгийн хэрэгт прокурор, шүүгчид оролцсон. Би энэ хонгилын прокурор, шүүгч нарыг өнөөдөр зарлах гэж байна. 

 

"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг та бүхэн мэднэ. Энэ төмөр замыг "Энержи Ресурс" компани улсаас нэг ч төгрөг гаргахгүй, өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар санхүүжилтээ босгоод ТЭЗҮ-ээ хийгээд, тухайн үеийн Зам тээврийн яамтай гэрээ байгуулаад бүтээн байгуулалт руу ороход бэлэн болчихсон байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 онд Зам тээврийн яамны сайд болсон, дэд сайдаар нь одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүх ажилласан. 

 

Үүний дараа "Энержи ресурс" компанийн Зам тээврийн яамтай байгуулсан гэрээг цуцлаад "Монголын төмөр зам" ХК-д шилжүүлсэн. Эндээс хулгай, дээрмийнхээ бүтцийн схемийг Х.Баттулга, А.Гансүх нар зурсан" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
худлаа хуцах шиг болж бнаа энэ муу новш, иргэдэд авч өгнө ч гэх шиг ингэж попрохгүй ээ хөө
2021-04-05
энэ пязду хэний захиалгаар солиорч байгаа нь тодорхой
2021-04-01
Zocnin:
Cni odoo bolio
2021-04-01
Ene naranbaatariig buh nasaar n shorond horivol dahin hudlaa2 yrihgui. Ene hurelsuhees 1.5 terbum tug avaad, ingej bool ni bolj ingej yvj bna.
2021-03-31
зочин:
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо МАН-ынхан яаж ч улин хуцаад нэмэргүй болсон.
2021-03-31
Иргэн:
Улс төрийн янхан оймс минь юу ярьж байгаагаа ойлгож байна уу
2021-03-31
Тэнгэр:
Энержи Ресус нарийн царигаар төмөр зам хийх гээд УИХ дээр төсөл нь унасан.мөн 2003 онд төрөөс төмөр замын царигийг нарийнаар хийхгүй гэсэн тогтоол баталсан байсан попоо.
2021-03-31