Улсын хэмжээнд нийт 3318 хүүхэд халдвараар өвчилжээ
2021-04-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Хатуу хөл хорио ямар үр дүнтэй вэ? 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-Хатуу хөл хорио ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Эхний ээлжинд 15 хоногийн хугацаатай хол хорио тогтоож байна. Халдварын нууц үе 4-6 хоногийн хугацаатай байдаг. Тиймээс өнөөдөр  4-6 хоногийн өмнө халдвар авсан иргэд батлагдаж байгаа гэж ойлгож болно. Бид тооцоолол хийж байна. Тооцоогоор 15 хоногийн дараа бүртгэгдэх халдвар ялимгүй буурна. Гэхдээ 15 хоногийн дараагаар дахин өсөхөөр байгаа. 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоож,  эрчимтой дархлаажуулбал, дэгдэлт буурна. Ойролцоогоор долоодугаар сарын эхэн үед өдөрт бүртгэгдэх халдвар 20, 10 байх тооцоолол хийсэн. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөр өөр байна. 

 

Улсын хэмжээнд хэдэн хүүхэд халдвар өртөөд байна вэ? Биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол бий юу?

 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3318 хүүхэд өвчилсөн байна. Энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Эдгээр хүүхдүүдийн 2869 нь Улаанбаатарт, 22 нь зөөвөрлөгдсөн, 427 нь орон нутагт бүртгэгдсэн. 

 

М.Насан 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин