COVID-19: АНУ вакцины шинэ хувилбаруудыг туршиж байна
2021-04-13

АНУ-д коронавирусээс сэргийлэх вакцины шинэ хувилбаруудыг туршиж байгаа гэнэ. Энэ нь коронавирусийн мутацид орсон хувилбаруудаас хамгаалах шаардлагатай болсон тохиолдолд ашиглах зорилготой гэж "Америкийн дуу хоолой" мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д зөвлөж буй вакцинууд нь өдгөө улам бүр тархаж буй зарим мутациудаас ч хамгаалах чадвартай гэнэ. Гэвч вирусүүд байнга хувьсаж байдаг тул дэлхийн орнууд олон сая хүнийг вакцинжуулж, шинэ мутациуд гарахаас өмнө коронавирусийг дарахаар хичээж байгаа юм.

 

Тиймээс АНУ-д Модерна болон Пфайзер вакцинуудын өөрчилсөн хувилбаруудыг туршиж, коронавирусийн шинэ хувилбарууд гарахаас өмнө тархалтыг зогсооно гэж найдаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин