Тошибагийн Ерөнхийлөгч огцорлоо
2021-04-14

Японы Тошиба корпорацийн Ерөнхийлөгч Нобуаки Куруматани огцрохоор болсон талаар NHK World Japan суваг мэдээлжээ. 

 

NHK агентлагийн мэдээлснээр, Тошиба корпорацийн шинэ Ерөнхийлөгчөөр Сатоси Цунокава сонгогдсон байна.

 

Куруматани компанийг зарах үед хэлэлцээр хийхдээ өөрийн ашиг сонирхлыг түлхүү тавьсан гэж зарим хувьцаа эзэмшигчид түүнийг шүүмжилж байлаа. Өмнө нь тэрбээр Тошиба корпорацийн худалдан авахаар зэхэж буй CVC Capital Partners сангийн Японы салбарыг тэргүүлж байжээ.

 

Сүүлийн жилүүдэд энэ корпорацид хямрал нүүрлэсэн бөгөөд энэ нь санхүүгийн тайланг хуурамчаар үйлдсэн гэгдэх 2015 оны дуулиан, түүнчлэн Америкийн салбар нь 2017 онд дампуурснаас үүдэлтэй алдагдалтай холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин