Орон нутгаас томилогдон ирсэн эмч, ажилчид нутаг буцжээ
2021-04-19

 

Коронавирус цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой орон нутгаас томилогдон ирсэн эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй багууд нэг сарын хугацаанд ХӨСҮТ-н шуурхай хариу арга хэмжээний багт дайчлагдан ажиллаж ажил үүргээ амжилттай сайн биелүүлж өнөөдөр нутаг буцлаа.

 

Орон нутгийн эмч ажилчдын төлөөллийг ХӨСҮТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Төвийн захирал Л.Баттөр "Хүнд хэцүү, завгүй цаг үед та бүхэнтэйгээ уулзаж байна. Та бүхэн маань энэ цагийн баатрууд юм шүү. Удахгүй бид хамтдаа энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулаад энх цагт уужуу тайван дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Эндээ сурсан мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа хэрэгжүүлж бусаддаа түгээн өөрсдөө эрүүл энх байж аюулт өвчнийг даван туулахыг ерөөе. Өргөсөн тангарагтай үнэнч байж хүнд цаг үед хүч нэмэгдүүлэн ажилласан та бүхэндээ баярлалаа" гэлээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин