Академич Б.Ширэндэвд зориулсан дурсгалын самбарыг Эрхүүд нээнэ
2021-04-21

ОХУ-ын Эрхүү хотод Монголын академичид зориулсан дурсгалын самбар нээх ёслол дөрөвдүгээр сарын 21-ний 11.00 цагт болох аж.

 

Монголын эрдэмтэн, академич, нийгэм бөгөөд улс төрийн зүтгэлтэн Базарын Ширэндэвт зориулсан дурсгалын самбар нээнэ гэж Эрхүү хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Монголын Шинжлэх ухааны академийг хожмоо үүсгэн байгуулсан Б.Ширэндэв 1937-1941 онуудад Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн ангид суралцсан юм.

 

Дурсгалын самбар нээх ёслол Нижняя Набережная гудамж 8 хаягт дөрөвдүгээр сарын 21-ний 11.00 цагт болох аж. Түүнчлэн энэ өдөр "Дружба-найрамдал: 100 жил хамтдаа" баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг нээхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин