Дархлаа тогтсон ч бусдад халдвар тараах эрсдэлтэй
2021-04-22

 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж, иргэдийн асуултад хариуллаа. 

 

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар:

 

-Өнөөдөр АстраЗенека вакцины 50 мянган хүн тун вакцин өнөөдөр ирсэн. Маргааш, нөгөөдрөөс Вероселл вакцин ирнэ. Хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ. БНХАУ-ын вакцин ирмэгц вакцинжуулалтыг эрчимтэй явуулна. Вакцины эхний тунг 600 мянган иргэн хийлгэсэн.  Нийслэлийнхээ нийт иргэдийг тавдугаар сарын 01-нээс өмнө бүрэн вакцинжуулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд Улаанбаатар хотод хэрхэн ирэх вэ?

 

Бүс орон нутаг хариуцсан баг, хурандаа Л.Өлзийбаяр:

 

-УОК-ын тогтоолоор уул уурхайтай холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн. Уул уурхайн компанийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж, уурхайн ээлж солих асуудлыг 2021 оны дөрөвдүгээ сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, орон нутагт халдвар тархахаас сэргийлж дараагийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамрагдсаны дараагаар солилцуулах арга хэмжээг Эрүүл мэндийн сайд, Уул уурхайн сайд холбогдох яамны сайд нарт үүрэг болгосон. Тиймээс энэ тогтоолын хэрэгжилтийн дагуу ээлж солих ажиллагааг зохион байгуулаарай. Зайлшгүй ээлж, солих, тухайн газар хүндрэлтэй асуудал үүссэн бол яамандаа санал хүсэлтээ хүргүүлж, УОК-той хамтран шийдвэрлэх боломжтой.

 

Хөдөө орон нутагт гацсан Улаанбаатар хотын харьяат иргэд тухайн байгаа аймгийнхаа Онцгой комисст мэдээллээ өгч, нийслэлийн онцгой комисст хүсэлт хүргүүлнэ. Ингээд нийслэлийн Онцгой комиссоос судалж үзээд татан авна.

 

-Хөл хориог сунгах уу?


-Хөл хорио сунгах эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа. ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлсэн байна. 

 

Хөл хорионы энэ үед хүүхдүүдийн сэтгэлзүй тогтворгүй байна. Тэгвэл энэ үед хүүхдүүддээ хэрхэн анхаарвал зохих вэ?

 

-Улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна. Халдвараар 5000 гаруй хүүхэд өвдсөн гэх мэдээлэл байна. Гэрийн нөхцөлд хүүхүүдийнхээ сэтгэлзүйг дэмжихийн тулд нөхцөл байдлыг сайтар ойлгуулдах хэрэгтэй. Наснаас хамаарч хөл хорионы талаар ойлголт өгөх нь чухал юм. Мөн хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг анзаарч, таних хэрэгтэй. Насанд нь тохирсон байдлаар стресс тайлах аргуудыг зааж өгөх нь зүйтэй юм.

 

-Вакцины хоёрдугаар тунг хийлгэсний дараа амны хаалт зүүхгүй байх боломжтой юу?

 

ЭМЯ-ны мэргэжилтэн н.Бямба-Очир


-Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно. Гэхдээ амны хаалтыг зүүсэн хэвээр байхыг зөвлөж байна. Учир нь тухайн хүн халдвар авахгүй ч бусдад тараах эрсдэлтэй. Амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. 

 

-Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Хөл хориог илүү чангатгаж болох уу? 

 

Нийслэлийн Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбат: 


-Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Өдөрт 5-6 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол сүүлийн үед  6-7 мянга болж нэмэгдсэн байна. Үүний шалтгаан нь хүнс тээвэр татан авалт мөн вакцинжуулалт, шинжилгээтэй холбоотой. 

 

-СпутникV вакциныг оруулж ирэх эрхийг хувийн хэвшилд олгох уу? 

 

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар:


-Дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй зүйл бол вакцин. Дөрвөн хувийн хэвшилд ЭМЯ-наас вакцин оруулж ирэх эрхийг нь өгсөн. Гэсэн ч вакцины олдоц муу байна. Ийм шалтгаанаар хувийн хэвшил вакцин оруулж ирэхгүй байгаа. Төрийн зүгээс ямар нэг хаалт хийгээгүй. 

 

-Халдварт өртсөн иргэд юуг анхаарах ёстой вэ?


-Халуун бүлээн шингэн уух хэрэгтэй. Ингэснээр бодисын солилцоог идэвхжүүлж байдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт их шингэн уух нь эрдэс бодис шээсээр алдахад хүргэдэг. 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ийм хөл хорио гэж ч байдаггүй ийм байдлаар худлаа хөл хорио тогтооно гэвэл би л лав гадуур тэнэнэ за
2021-04-22
Хог олж ирэх юм даа
2021-04-22
zochin:
hudla yariadl eruul mendiin said ooroo vaktsin hiilgesench virus teegch bolj busdad taraahgui gej helsen shuu.
2021-04-22
Барууныхан , Хятадууд яагаад ийм хэлсэн ярьсандаа яг хугацаандаа байж чаддаг юм бэ. Үнэхээр мундаг. Ийм болоод л хөнжил энэ тэр нь тасраад , хүний хөгжлөөр ч тэргүүлдэг байх нь . Гэтэл Оросуудыг хар. Нэг болохоор Монгол ах дүү нартаа маш яаралтай хөнгөлттэй нийлүүлье гээд ... Нэг болохоор гуйгаад гуйгаад ,байж бай ухааны юм яриад гэдийгээд .... Хэлсэн ярьсандаа байж чадахгүй ёстой балай улс юмаа.
2021-04-22