Засгийн газар өнөөдөр хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэнэ
2021-04-23

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаантай.  Хуралдаанаар хөл хориог дахин сунгах эсэхийг шийдвэрлэх юм. 

 

Энэ сарын 10-25-ны хооронд нийслэлд хатуу хөл хорио тогтоож, халдварыг бууруулах арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлсэн. Хатуу хөл хорионы өдрүүдэд халдварын тоо, нас баралт нэмэгдсэн мэдээлэлтэй байлаа. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 713,705 иргэн вакцинд хамрагдаад байгаа. Мөн БНХАУ-ын  300 мянган тун Вероссел вакциныг өчигдр хүлээж авсан бөгөөд үргэлжлүүлэн 600 мянган тун вакцин татан авна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаа УОК мэдэгдсэн.

 

Тиймээс ЭМЯ-наас хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК руу оруулсан байна.

 

УОК энэ асуудлаар хуралдаж, саналаа Засгийн газрын ээлжит бус хуралдаанд саналаа оруулах юм. 

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин