Өдөрт 60 мянган иргэнийг хуваарийн дагуу вакцинжуулна
2021-04-23

Өнөөдрөөс  өдөрт 60 мянга орчим иргэнийг дархлаажуулахаа УОК мэдэгдсэн. Вакцины хоёрдугаар тунд хамрагдах шаардлагатай иргэд болон 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулна.

 

Харин вакцинд хамруулах иргэдэд хороо болон өрхийн эрүүл мэндийн төвөөс хаана, хэзээ вакцинд хамрагдахыг утсаар болон өөрсдийн мэдээллийн сувгаар мэдээлнэ.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Хороо дүүргээс гаргасан хуваарийн дагуу иргэдийг вакцины давтан болон эхний тунд хамруулна. Тиймээс дураараа дархлаажуулалтын цэгт очиж оочер дараалал үүсгэх шаардлагагүй. Давтан вакцинжуулалтыг тогтоосон хуваарийн дагуу л хийнэ. Өрхийн эмнэлэг болон хорооноос тухайн өдөр вакцинжуулалтад хамрагдахаар товлогдсон хүмүүст хэдэн цагаас аль цэгт очихыг хэлнэ. Зарлал авсан хүмүүс тухайн өдрөө заасан хугацаанд вакцинд хамрагдах ёстой” гэдгийг анхааруулж байна. 

 

Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахдаа дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргажээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин