ВИДЕО: НӨАТ-ын болон Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг БАТАЛЛАА
2021-04-23

 

12:10 цаг: 

 

УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад үргэлжиллээ. Хуралдаанаар НӨАТ-ын болон Гаалийн албан татварын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Засгийн газраас дээрх хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм.

 

Хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Иймээс хууль санаачлагч импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа юм.

 

Мөн импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж байна. 

 

Татвараас чөлөөлж ваакумжуулах тусам тухайн салбар унана

 

10:50 цаг: 

 

Дараагаар нь  Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. 

 

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлээд байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-"Сүү" компанийн хамгийн гол бэрхшээл нь сүү олдохгүй байна гэдэг. Гаалийн албан татвараас чөлөөлөөд байдаг. Эргээд тэр салбараас юу хүсэх вэ?

 

ХХААХҮ-ийн сайд н.Мэндсайхан:

 

-Энэ зах зээл дээр чөлөөт өрсөлдөөн явуулж байгаа. Газар тариалангийн, мал аж ахуйн системийг уялдуулж, үнийн чөлөөт бодлого явуулна. Төр засгаас үзүүлээд байгаа хөнгөлөлтүүд анхдагч бүтээгдэхүүний үнийг унагаад байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих тал руу бодлогоо гаргах нь чухал байгаа. 

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: 

 

-Бүх зүйлийг хөнгөлөөд татвар авахгүй байх тусам тэр салбар улам хүндэрнэ. Хичнээн их ваакумжуулахыг оролдоно тэр салбар унана. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг сүүлийн 12 жил чөлөөллөө, хэвэндээ л байгаа. Энэ удаад цар тахлын үе таараад чөлөөлөх шаардлага тулгарч байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы хуралдаан түр завсарлаж, 11:40 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. 

 

НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 

 

10:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Иймээс хууль санаачлагч импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор оруулж хэлэлцүүлж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Дараагаар нь байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.Ингээд уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

 

 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Би ч бас багахан газартай ноцолддог л хүн, элдэв хөнгөлөлт гэж байснаас харин төрөөс үзүүлдэг дарамт шахалтаа л больчих гэмээр байна.
2021-04-23
ur dund ni humuusee mongol nogoogoor hangah hurtlee hugjsun yumaa, uug ni. cham shig usan mal oulgohgui l dee.iim muuhai ork huduunii amitan uul usaa zarsan gesgeelee hurteh odor tun udahgui baih aa
2021-04-23
Би ч бас багахан газартай ноцолддог л хүн, элдэв хөнгөлөлт гэж байснаас харин төрөөс үзүүлдэг дарамт шахалтаа л больчих гэмээр байна.
Хүрэлбаатар үнэн хэлжээ:
Хүрэлбаатар үнэн хэлжээ, 12 жил чөлөөллөө, юу өөрчлөгдөө бэ? Бүр л гувшаа хурга шиг илүү их хөнгөлөлт, татаас нэхдэг болж тухайн салбарт авлига хээл хахууль цэцэглэж, асуудал нь улам хүндэрнэ, ганц ХАА биш, бүх салбарт монополийг задалж, шударга тэгш, өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамж бол улс төр дэхь вакум, монополийг задлах явдал юм.
2021-04-23
ur dund ni humuusee mongol nogoogoor hangah hurtlee hugjsun yumaa, uug ni. cham shig usan mal oulgohgui l dee.iim muuhai ork huduunii amitan uul usaa zarsan gesgeelee hurteh odor tun udahgui baih aa