Төмөр замаар тээвэрлэсэн ачаа өсчээ
2021-04-24

Төмөр замын тээврээр 2021 оны I улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.0 (14.7%) сая тонноор өсчээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд дотоодын ачаа 822.6 (32.4%) мянган тонн, импортын ачаа 272.7 (44.3%) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн байна.

 

 

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2021 оны 03 дугаар сард 3.0 сая тонн болж, өмнөх сараас 455.4 (18.1%) мянган тонноор өссөн байна.

 

Төмөр замын тээврээр 2021 оны эхний улиралд тээсэн нийт ачаанд:

уул уурхайн бүтээгдэхүүн 84.7 хувь

барилгын материал 10.1 хувь

хар төмөр 0.9 хувь

хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 1.0 хувь

хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1.0 хувь

мод модон материал 0.3 хувь, бусад бүтээгдэхүүн 1.8 хувийг эзэлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн.:
Намайг дуурайхыг дэмжиж байна.
2021-04-24