АНУ 60 сая тун вакциныг бусад орнуудад өгнө
2021-04-27

 

АНУ Британи, Шведийн хамтарсан АстраЗенека компанийн боловсруулсан 60 сая тун вакциныг бусад орнуудад өгнө гэж Цагаан ордны коронавирустэй тэмцэх ерөнхий зөвлөх Энди Славитт твиттер хуудсандаа бичжээ. 

 

Түүний өгүүлснээр, вакцинуудыг хүлээн авсны дараа бусад орнуудад хүргүүлэх гэнэ. Гэхдээ ямар орнууд руу, хичнээн хэмжээний вакцин хүргүүлэх талаар тодорхой мэдээлээгүй байна.

 

NBC агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар одоогоор АНУ-д АстраЗенека вакциныг ашиглах зөвшөөрөл өгөөгүй байна. Харин өөр гурван вакциныг зөвшөөрснөөр АНУ-д вакцинжуулалт үргэлжилж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин