Итали: Мафийн эсрэг ажиллагааны үеэр 100 орчим хүн баривчлагджээ
2021-04-27

Италийн Бари хотод зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль сахиулах байгууллагынхны өргөн цар хүрээтэй ажиллагааны явцад 100 орчим хүн баривчлагдсан талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. 

 

Энэ тусгай ажиллагааг цагдаагийн тусгай хэлтсийнхэн болон орон нутгийн Мафитай тэмцэх газрын бүрэлдэхүүн хамтран зохион байгуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бари хот болон мужид гэмт хэргийн үйл ажиллагааг бүхэлд нь хянадаг "Стришульо" мафийн хчүирхэг бүлэглэлийн эсрэг гол цохилтыг өгсөн байна.

 

Тусгай ажиллагааны явцад 96 хүнийг баривчилж, гурван хүнийг гэрийн хорионд оруулсан байна. Тэдгээрийг мафийн үйл ажиллагаа эрхэлсэн, хар тамхины наймаа, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, зэвсэг хууль бусаар хадгалсан, биедээ авч явсан болон бусад гэмт хэргүүдэд буруутгаж байгаа аж. Энэ хэргээр нийтдээ 147 хүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 2015 оноос хойш мафийн бүлэглэлийнхий үйл ажиллагааг мөрдөж, баримт нотолгоотой болсноор ийнхүү баривчлах ажиллагаа явуулсан гэнэ.

 

Италийн мафийн олон  "загалмайлсан эцэг" өдгөө шоронд байгаа ч мафи урьдын адил хүчирхэг хэвээр байгаа аж. Италийн мафи хар тамхи, тамхи, зэвсгийн хууль бус наймааны зах зээлийг гартаа барьдгийн дээр Италийн эдийн засгийн олон чухал салбарыг хяналтандаа байлгаж, улс төр тэр дундаа Италийн өмнөд хэсэгт ихээхэн нөлдөөлдөг юм байна. Мафийн бүлэглэлүүдийн жил бүрийн орлого 50 сая евро орчим байдаг аж. 

 

Италид таван үндсэн мафийн нэгдэл байдаг юм байна. Сицилид Коза Ностра, Калабри мужид Ндрангета, Неапол болон түүний ойр орчимд каморра, Сардин аралд "Сакра корона унита" бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470 My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counselling, and we’re doing very, very well , in our love life . contact email supernaturalspell0@gmail.com or text or add him up on whatsApp at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-24
иргэн:
харин тийн
2021-04-27
Тэгээл хүмүүс нь хүүхэд гаргах дургүй
2021-04-27
энэ тоо моогоо зөв бичиж бгаач, зөвхөн "ндрангета" бүлэглэл гэхэд л жилдээ жар орчим тэрбум еврогийн орлоготой, нийт италийн мафийн жилийн орлого зуу орчим тэрбум евро гэж бна шүү. тавин сая евро гэдэг манай луйварчидад ч багадахаар мөнгө
2021-04-27
иргэн:
харин тийн