Вакцин хийлгээгүй бол надад битгий ойрт
2021-05-03

 

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Бид Ардчилсан Монгол Улсын иргэд. Гэхдээ эрүүл мэнд, нийтийн асуудалд өөрийн эрхийг ярьж, нийтийн амьд явах эрхэд халдаж болохгүй. Өөрөөр хэлбэл цар тахлын энэ үед зарим иргэд вакцинжуулалтандаа хамрагдахгүй нийтийн эрх ашигт халдаж байна.  

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 911 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа. Ингэснээр манай улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 39 981  болсон бол нас барсан хүний тоо 119 болсон байна.

 

Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ цагт бидний хийх хамгийн чухал алхам бол вакцинжуулалтандаа хамрагдах юм. УОК-ын ажлын хэсэг энэ сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Гэхдээ вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал. Энэ үед Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь дархлаажуулалтын хоёрдугаар тунгаа, 80-90 хувь нь эхний тунгаа авсан байна.

 

Харин орон нутагт 18-50 насны 808 284 хүн, 50-аас дээш насны 305 950 хүн амьдарч байгаагаас энэ сарын 01-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулах ажлыг эхлүүлсэн. Вакцинжуулах үйл ажиллагааг  үе шаттайгаар зохион байгуулж, долдугаар сарын 01-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар төлөвлөсөн. Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 01-ний өдрүүдэд 11 аймаг 22 000 хүн тун вакцин түгээжээ. Харин өчигдрийн байдлаар нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93 000 хүн тун вакцин түгээсэн байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэв. 

 

Дэлхийн улс орнуудад вакцин олдохгүй хүнд хэцүү үеийг туулж байхад манай улс 4-5 төрлийн вакцины сонголттой байгаа. Гэвч харамсалтай нь зарим иргэд өдөр бүр вакциндаа хамрагдахыг гуйлгаж, хариуцлагагүй байдал үүсгэж байна. “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр Б.Болдсайхан эмч дархлаажуулалтандаа хамрагдахгүй байгаа хүмүүст хандаж “Халдварыг вакцин, хөл хорио хоёр л дарж чадна. Баян айлын эрх хүүхэд шиг л вакцинаа голж шилээд байж болохгүй” гэж хэлсэн нь хатуухан бөгөөд үнэн үг байлаа.  

 

Тиймээс вакцины нийлүүлэлт тасалдахгүй, нөөц хангалттай байгаа энэ үед иргэн та үүргээ ухамсарлаж вакциндаа хамрагдах нь чухал болоод байна. Ингэж чадвал зуны дэлгэр цагийг хөл хориогүй өнгөрүүлэх боломжтой юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Эрүүл мэндийн эсрэг заалттай иргэдээс бусад нь вакцинаа тариулаарай. Бас эсрэг заалттай хүмүүсээ бүү адлаарай. Тэгвэл та гэмт хэрэгтэн болно.
2021-05-07
Teneg uchraas
2021-05-04
Teneg uchraas
2021-05-04
Зочин:
Халдвар хамгаалал хорио цээрийг сайтар мөрдөж байгаа халдвар аваагүй иргэд учир халдвар тараахгүй.Энэ хүмүүс вакцин хийлгэх эсэх нь сайн дурын гэдэг эрхээ эдэлж байгаа.Яагаад бусдад чиглэгдэж адлагдах ёстой гэж.
2021-05-04
Teneg uchraas
Teneg uchraas
Бүртгэлийн системээ яаралтай боловсронгуй болго. Вакцинд хамрагдаагүй иргэдийг орон нутаг болон нийслэлрүү бүү явуул.Банкны данс гүйлгээг нь хаа. Эс бөгөөс наад хүмүүс чинь хүүхдүүдэд халдаагаад дахин дахин яршиг удна шүү
2021-05-03
Иргэн:
Вакциндуулсан ч өвчин тараагч хэвээрээ л үлддэг. Буруу далий мэдээ бүү тараа. Энэ нь тэнэгүүд дураараа бичдэг болсон нь юу сонссондоо итгэдэг тэнэгүүдэд таалагдаад монголчуудаа.сэр
2021-05-03
Уншигч:
Вакцин хангалтгүй хүргэж байгаагаас болж байгаа юм уу эсвэл өөр шалтгаанаар юм уу зарим аймагт 50 дээш насны өөрийн аймаг сумын харьяалалын хүндээ вакцин тарьна харин амьдралын янз бүрийн шалтгаанаар түр оршин суугаа УБ-ын болон өөр аймаг сумын хүмүүст вакцин тарихгүй гэсэн асуудал яригдаад улс орон даяар вакцинжуулах шийдвэрийн эсрэг юм яригдаад байна. Тийм хүмүүс цөөхөн л байгаа даа. Үүний учрыг олно уу
2021-05-03
Зочин:
Өөрөө халдвар авахгүй ч өрөөлд халдвар тараах эрсдэлтэй гэж хэлээд байхад ойлгодоггүй юм уу. Вакцин хийдгээгүй хүн халдварт өртөх өндөр магадлалтай гээд байна ш дээ тэнэгээ.
2021-05-03
Talbai deer ochij ooriigoo shataa
2021-05-03
Зочин:
Вакциныг хүндэтгэх шалтгаангүйгээр хийлгээгүй хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарла.Аль болгон үүргээ биeлүүлэхгүй,эрх ярьсан оркуудын дураар байдгийн.ЗГ,УОК үүнд хатуу зарчим баримталж ажиллах хэрэгтэй.
2021-05-03
Зочин 966:
Хуний эрх челеенд халдаж евчин тарааж ут хийж менге идэж одоо болохоор вакцин хийлгэ гэж солиорохгуй шуу эрхмуудээ баахан хужаа вакцин шахаж ур дун нь 60 хувь тодорхойгуй харин орос вакцин хийлгэнэ.амьд явах эрхтэй хэрэв тэнэгтэх юм бол алалцана шуу
2021-05-03
Talbai deer ochij ooriigoo shataa
Иргэн:
Вакцины 2 дахь тунг хийлгэсэн иргэдийн хориог чөлөөлхөд л бүгд Вакцинд хамрагдана даа. Түүнээс вакцин хийгээ гэж гуйгаад нэмэргүй
2021-05-03
bat:
chi vaktsin hiilgesen bol hunees aih hereg yu bilee
2021-05-03
Зочин:
Өөрөө халдвар авахгүй ч өрөөлд халдвар тараах эрсдэлтэй гэж хэлээд байхад ойлгодоггүй юм уу. Вакцин хийдгээгүй хүн халдварт өртөх өндөр магадлалтай гээд байна ш дээ тэнэгээ.
Иргэн:
УОК-ийн мэдээллээр УБ хотын иргэдийн 90% нь вакцинд хамрагдсан гэхийн, танайх болохоор хамрагдахгүй байна гэхийн ал нь үнэн юм бэ? http://eagle.mn/r/86793?fbclid=IwAR0NcVkm7-gcki1Hs7bqCrzGwySZh1otOaj5mobo4EUkHLMpXqG2j4QlzHY
2021-05-03
Онцгой үед ард иргэдийнхээ олонхийн эрх ашигийг хамгаалж төр хатуу дэглэм тогтоох нь зөв, вакцинжуулалтад хамрагдаагүй иргэнд төрийн үйлчилгээ бүү үзүүл, хөдөлгөөнд нь хязгаарлалт тогтоо өөр арга байхгүй ийм үед хүний эрх гэж солиорохоо больцгооё хамгийн гол нь цөөн хүн нас барж халдварын хүрээг хумих хэрэгтэй байна.
2021-05-03
zo:
hurdan vactsinaa hiilge , hiilgehgui bol torgoo ene huniig
2021-05-03
zochin:
bactsin hiilgechisen bhad hamgaalalttai bolson bh oistoi bish biluu, honii erh chiloond haldah gej bii orold, hiilgeh esehee medrel chamaar zaalgajgui
2021-05-03
zo:
hurdan vactsinaa hiilge , hiilgehgui bol torgoo ene huniig