АН-ын нэр дэвшигчийг тамгаар шийдэх үү, шүүхийн шийдвэрээр тодруулах уу
2021-05-04

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг аудитын газар хянахаас түр түдгэлзэж, сонгуулийн төв байгууллага дээд шүүхийн шийдвэрийг хүлээзнэж байна. Учир нь АН Ерөнхийлөгчийн сонгуульд экс дарга нар болох Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын нэрийг хоёр талд дэвшүүлсэн тодруулсан. Цаашлаад хуулийн хугацаанд хоёр нэр дэвшигчийн материалыг хүргүүлээд байгаа. Нэг намаас нэг л нэр дэвшигч тодруулах ёстойг АН-ын жирийн гишүүд ч мэдэж байгаа. Гэсэн хэдий ч хоёр даргатай АН, хоёр нэр дэвшигч “илгээлээ”. УДШ-ийн бүртгэлээр АН-ын даргаар С.Эрдэнийн нэр байгаа ч,  АН-ын тамга Ц.Туваанд шилжсэнээр өнөөдөр О.Цогтгэрэлд ирсэн гэдэг энгийн тайлбарыг хэн ч ойлгоно. Басхүү АН-ыг ялагдуулсан хариуцлагаа хүлээгээд, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилон, тамгаа шилжүүлээд явсан С.Эрдэнийг буцаж ирээд булаалцалдна гэж хэн мэдэх билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуанли өрсөлдөж байгаа намууд_ нэр дэвшигчдийн тухайд хэдийнэ хурдтай эргээд эхэлсэн.

Нэгэнтээ намаасаа батламжаа авсан нэр дэвшигчид хуулийн байгууллагад материалаа хүргүүлэхтэй зэрэгцээд олон нийтэд ч тодорхой болсон. МАН-аас МАН-ын дарга У.Хүрэлсүх, “Зөв хүн-элекотрат” эвслээс УИХ-ын экс гишүүн Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой, олон нийт ч нэгдсэн ойлголттой боллоо. Харин АН-аас Н.Алтанхуяг уу, С.Эрдэнэ үү, ер нь энэ байдлаараа сөрөг хүчин сонгуульд оролцож уу гэсэн эргэлзээг олон нийтэд төрүүлээд байна.

 

С.Эрдэнийн, Ц.Тувааны хэмээн фракц, бүлэглэлээрээ талцан хуваагдсан дотоодын асуудлаа бусдад тохож, алдаагаа гаднаас хайж байгаа нь хачирхалтай. Хамгийн сүүлийн жишээгээр АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн талаас МАН-д мэдэгдэл хүргүүлсэн байна лээ. Уг мэдэгдэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын жиргээнээс үүдэлтэй. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн уг мэдэгдэлд"Танай намын Удирдах зөвлөлийн гишүү, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дууслаа. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ ХҮН-ээс Д.Энхбат нэр дэвшихээр болжээ. Монгол төрийн тэргүүний хариуцлагатай сонгуульд нэр дэвшиж буй та бүгдэд амжилт хүсье." гэжээ. Хариуцлагатай албан тушаалтны олон нийтийн сүлжээнд тавьсан энэ мэдээлэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, оролцож, ҮАГ, сонгуулийн төв байгууллагын хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж бид үзэж байна. Улмаар намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох гэсэн хуулиар хориглосон үйлдлийг зөрчлөө. Тиймээс хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардаж байна" гэжээ.   

 

Хэрвээ АН нэг нэр дэвшигч тодруулсан бол Ч.Хүрэлбаатар гэх хувь улстөрчийн энэ жиргээ мэдэгдэл болон намын төв байгууллагад нь хүргэгдэхгүй байлаа. Хэрвээ эрх баригч хүчин МАН-ын цахим хуудсанд дээрх жиргээг тавьсан бол АН мэдэгдэл хүргүүлэх нь зүйн хэрэг. Хувь хүний нэр дээрх жиргээ бол хувь хүний л хувийн байр суурийг илэрхийлдэг. Ч.Хүрэлбаатар хувь улстөрчийн тухайд С.Эрдэнийг дэмжсэн байж болох, гэхдээ нэг намаас зэрэгцэн нэр дэвшсэн Н.Алтанхуягийг эсэргүүцсэн үг, үйлдэл гаргаагүй. Гаргах ч үгүй байх, нутаг усаар нь харгалзвал.  

 

АН-ын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хянах, хүлээн авах хугацаа өдрөөс бус цаг минутаар хэмжигдэж байгаа энэ үед өрсөлдөгч хүчин рүүгээ мэдэгдэл хүргүүлэх бус  өөрсдөө асуудлаа шийдэх нь нэн тэргүүний асуудал баймаарсан.

 

Хуулиараа СЕХ-ны нэр дэвшигчийн материалыг хүлээн авах хугацаа маргаашаар дуусгавар болж байна. Аудитын байгууллага, СЕХ, тэр байтугай УДШ ч АН-ыг  дотоод маргаанаа шийдэж, Улс төрийн намын хуулиа мөрдөж, нэг даргын нэр, нэг нэр дэвшигчийн нэр өгөх хэрэгтэй тайлбарласан байдаг.  Хуулийн хугацаанд асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх байх. Харин АН-ын дотоод хагарал маргаан дундаас тодорч өрсөлдөх нэр дэвшигчдэд нь халтай сонгууль болох нь.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
харин тийм. айлын байрны үл хөдлөх гэрчилгээ хэнд байна. тэнд эзэн нь байна.
2021-05-05
T:
Tamga haana bna tend gal golomt bna. Ttaasan zurmal burhan haana ch bj bolno.Erdene gej neg TARGUDAI tamgagui bj.....
2021-05-05
Иргэд:
Шударга шүүхийн шийдвэр гаргаж Алтанхуяг ыг дэвшүүлье...эсрэг шийдвэр гаргасан шүүгч яах бол...
2021-05-04
Хэрэв ардчилсан нам 30 жил засаг барьсан бол хятадын нэг муж болох байсан.
2021-05-04
Зочин:
Тамга ямар ч хамаагүй. Гол нь УБГ-ын бүртгүүлсэн байдал л гол баримт мөнөөс мөн. Тамгыг хэн ч хийж болно. Бүртгэлийг эрх бүхий төрийн байгууллага баталгаажуулдаг. АН гэдэг ТББ УБЕГ-ын системд хэн лээр бүртгэлтэй байгаагаар шийдэх нь тодорхой. Энгийн юмыг Цогтгэрэлийн нам ойлгохгүй байгаа юм байх даа.
2021-05-04
харин тийм. айлын байрны үл хөдлөх гэрчилгээ хэнд байна. тэнд эзэн нь байна.
zochin:
УДШ-ийн бүртгэл бол хууль ёсных харин тамга гэдэг амьгүй хэрэгсэл. ТЭГЭЖ ЯРИВАЛ АЛЬ НЭГ НАМЫН ТАМГЫ ХУЛГАЙЛЖ АВААД БИ НАМЫН ДАРГА, ЭНЭ МИНИЙ НАМ ГЭЖ БОЛОХ НЭЭ ДЭЭ
2021-05-04
Зочин:
АН ингэж хагарсан нь ерөнхийлөгч Баттулгын өөрөө өрсөлдөөнгүй нэр дэвших гэсэн шуналаас үүдсэн шууд буруутай үйлдэлээс болсон доо. АН одоо гонгиноод нэмэргүй. СЕХ бүрэн эрхийн дагуу хуулийн дагуу шийднэ биз дээ.
2021-05-04
зочин:
АН-ын Алтанхуягийг хасвал сонголтгүй сонгууль болох учир сонгуулийг хүчингүй болгох хэрэгтэй
2021-05-04
би:
магадлал 51%
2021-05-04
Khuukee demjine ee.
2021-05-04
Зочин:
АН удаа өнжчихвөл Энхбатыг олон нийт гаргачих байх шүү
2021-05-04
би:
магадлал 51%
иргэн:
С.Эрдэнэ У.Хзрэлсүх нарыг дэвшүүлээд үз л дээ. Нийтээрээ сонгиулаас татгалзчий л даа. Тэгээ л энэ хоёр бузармаагаас салчих боломж байна шүү дээ. Тэгээд л намууд нь ёстой эрүүлээр дахиад хүнээ дэвшүүлээд жинхэнэ гал гарсан сонгууль хийж ч болий ш дээ. СОНГОЛТГҮЙ СОНГУУЛИАС ТАТГАЛЗЬЯ ТҮМЭН ОЛОН МИНЬ
2021-05-04
Хүрлээээнүүд үхвэл таарна
2021-05-04
Zochin:
Neg n jinhene tamga..nuguu n huulbar tamga geed bodohoor oilgomjtoi l bna shu dee. Neg ih shuuheer shiideh surtei yum bish sen uul n
2021-05-04