Ковид 19-ийн эсрэг вакцины тухай таны заавал мэдэх 10 мэдээлэл
2021-05-06

Вакцины аюулгүй байдал, хамгаалах чадвар эмнэлзүйгээр баталгаажсан, үүнд эргэлзэх шаардлага байхгүй. Нийтийг хамарсан вакцинжуулалтын үр дүнгийн судалгаа явагдаж буй учраас аль нэг нь илүү дархлаажуулж байна хэмээн урьдчилан дүгнэх боломжгүй.

 

 

Ковид 19-ийн эсрэг вакцин талаар таны мэдэх шаардлагатай мэдээллийг Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Г.Батбаатар өгч байна.

 

  1. Вакцин хийлгэснээр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ халдвараас хамгаална

  2. Вакцины бүтэн тунгаа хийлгэсэн хүмүүс ковид 19-ийн шинж тэмдэггүй, хүнд, нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл эрс буурна.

  3. Ковид 19-ийн эсрэг вакцин аюулгүй, амьд вирус агуулаагүй учраас ямар нэгэн өвчин үүсгэхгүй, удмын мэдээлэлд нөлөөлөхгүй.

  4. Вакцины бүтэн тунгаа авсан хүн бусдад халдвар тараах магадлал 50 хувь буурна.  

  5. Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт байхгүй бол эсрэг биеийн шинжилгээ хийлгэх ямар ч шаардлагагүй.

  6. Вакцины бүтэн тун хийлгэсэн бол ямар ч тохиолдолд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй.

  7. Вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс амны хаалт зүүж, хоорондын зай барих шаардлагатай.

  8. Хөхүүл эх вакцин тариулахад сөрөг нөлөө гарахгүй, хүүхдэд нөлөөлөхгүй.

  9. Эм, ургамал зэрэг харшилтай хүмүүс вакцин тариулж болно.

  10. Архаг суурь өвчтэй хүмүүс вакцин тариулж болно. Вакцин тариулсны дараа өвчин сэдэрч болох ч амь насанд аюулгүй.

 

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Олон улсын мэдээ, эмч нарын хэлэцүүлгэ, шинжилгээ судалгаа гээд баахан мэдээлэл юм англи, орос зэрэг хэлээр хардаг. Энэ бүхэнд одоогийн Ковидын эсрэг бүх вакцины тухай маш их юм байх боловч хаана нь ч Хятад вакцины тухай нэг ч үг өгүүлбэр яриа алга, огт Хятадууд хэзээ ч вакцин хийгээгүй аятай. Манайхан нь хятад вакцины тухай юм бичх боловч гадаадаад таг.
2021-05-06
zochin:
Гаж нөлөө гээд байгаа одоо зүгээр юу вакцин астра европын холбоо зарга хийж байгаа шүү чи бас судалсан уу
2021-05-06