Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2021-05-07

 

Өчигдөр өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сум Атар гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага ирсэн байна. Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км,/  Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд  гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. 

 

Тухайлбал, Булган Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагчид нийт 29 хүн 3 автомашин, 3 морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар голомтод ажиллаж байна.

 

Ойн түймэр гарсан энэхүү газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин