Л.Баттөр: Бидний хүссэн үр дүнд хүрч чадсангүй
2021-05-07

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш буюу тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэсэн. Иймд УОК-оос  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:

 

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 28 хонолоо. Бидний хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо хоногт гаргадаг тооцоо судалгаа  мэдээллээр халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос сайжирсан үзүүлэлт байгаа учир бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаар болж байна. Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахдаа шилжилтийн тодорхой арга хэмжээг авч байгаа. Цар тахлын аюул холдоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцинжуулалтын идэвх сайжирч байна. Вакцины нөөц хангалттай бүрдсэн учир орон нутагт дархлаажуулалтыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Гэхдээ вакцинжуулалтдаа хамрагдаагүй хүн амын тоо цөөнгүй байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай. 

 

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Манай улсын эрдэмтэд Япон улсад  мутацилагдсан вирус байгаа эсэхийг тогтоохоор судалгаа шинжилгээ хийсэн. Ингэхэд манай улсад тохиолдож буй өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр тодорхойлогдож байгаа. Тиймээс сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж байгаа эсэхийг нарийвчлан судлах  шаардлагатай. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Mangar sdaguud oligtoi ajillaagui zde?
2021-05-09
Зочин:
Зохион байгуулалтын асуудал их байлаа шинжилгээ өгөхөөр дуудлага өгөхөд 3 хоногийн дараа ирнэ үр дүн нь 3-2 хоногийн дараа гарна ингэхээр яаж халдвар буурах вэ Халдварыг илрүүлж, эмчилж байж бууруулна шүү дээ
2021-05-08
Мэддэг чаддаг новшнууд байдаг юмуу. Хэн нэгний суганы үснүүд
2021-05-08
иргэн:
хүссэн үр дүн гараагүй юм чинь бурууг ард түмнээсээ л хайж нэг юм зохиох байхдаа. үр дүн гараагүй шалтгааныг юу гэж тайлбарлахыг харж л байя
2021-05-08
Iimerkhuu nusan buunuud bhad neeree
2021-05-08
Shaadag sda shuu ene bandi neeree
2021-05-08
Ухэж байснаас өлсөж байсан нь дээр байсан юм. Ковидын тархалт өндөр хэвээрээ. Нас баралт өдрийн 10+ . ЗГ шийдвэрийн дагуу 8-нд хориог цуцалснаар, олон хүн энэ хорвоог орхих болно. 1000-2000+!!!!!
2021-05-08
Тэгээд бидний дундаас буруутан хайх юм уу.
2021-05-07
Ийм л юм ярьдаг хүн юм. Баахан хүний амьдрал , амьжиргаа нь нурсан, ёстой элгээр нь нэг мөсөн хэвтүүлчихлээ. Яагаад ийм мулгуу, тооцоогүй, чадваргүй юм бэ.
2021-05-07