ВИДЕО: Нэг нам, нэг хүний дарангуйллаа зогсоо
2021-05-10

 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа. УИХ дахь АН-ын бүлэг Сүхбаатарын талбай дээр мэдээллээ хий байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: 

 

-Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хурлаа Чингис хааныхаа талбайд хийлээ. Бид нэг намын дарангуйллын эсрэг зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. УИХ-ын дахь бүлгийн гишүүдийг үг хэлүүлэхгүй байгаа. Ерөнхий сайд баасан гарагийн чуулган дээр мэдээлэл хийх байсан. Гэтэл УИХ-ын чуулганыг хуралдуулаагүй. Бид хууль бус үйл ажиллагаа, нэг нам, нэг хүний дарангуйллаа зогсоогооч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хүүхдүүд хичээл сургуульдаа хоёр жил явсангүй, хүмүүсийг сар хорилоо. Бусад улс орнууд олон жил болсон коммунист угшилтай намыг тараадаг. АН-ын гишүүд ард түмний төлөөлөл. Манайх ард түмний төлөөллийн 60 хувийн төлөөлөл. Бие даан сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн, МАХН-ын С.Ганбаатар гишүүн манай бүлэгт элссэн. Тиймээс бид 60 хувийн төлөөлөл юм. 

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

 

-Засгийн газрын 100 хоног өнөөдөр болж байна. Засгийн газар 100 хоногоо 170 хүний амь насаар тахиж байна. 45 мянган хүн коронавирусийн халдвар авсан байна. АН-ын бүлгийн өмнөөс нас барсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байна. Өнөөдөр Засгийн газар юу ч хийхгүй байна. Ерөнхий сайдыг өөрийн биеэр ковидын талаар мэдээлэл хий гэсэн хийгээгүй. УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон. Ковид нэрээр бүх зүйлийг дур мэдэн зарцуулж байна. Цөөн хүн амтай улс ковидыг хумьсан байна. Олон хүн амтай улсад байдал хүнд байгаа. Гэтэл бид цөөн хүн амтай мөртлөө хумьж чадахгүй байгаа нь дэлхийн шившиг. Эрүүл мэндийн ажилтнууд цаашид ажиллах ямар ч хүч чадал, нөөц бололцоогүй боллоо. Засгийн газар 100 хоногтоо муу ажиллалаа. Эдийн засаг хамгийн хүнд нөхцөл рүү орсон. 

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

 

-Засгийн газрын 100 хоног, бидний өлсгөлөн 100 цаг болж байна. Нэг намын дарангуйллын эсрэг тэмцэж байгаа гэдгээ хэлье. СЕХ нэр дэвшигчийг баталсан тогтоолоо ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан. Хориг тавьсанаар хуулийн үйлчлэх хугацаа зогсдог. Гэтэл нэр дэвшигчийг бүртгээд явж байгаа нь хууль зөрчиж байна. 

Мөн Үндсэн хуулинд заасан "Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой" гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулин дээрээс алга болсон. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Баянхонгороос дандаа ийм хагас ухаантай мэдрэлийг нь шалгах шаардлагатай женко,босоо,бидон ,хужаа адьяа билэгт аниа гэсэн хогийн гарууд сонгогдоод байх юм???? Монгол улсын эрх ашигт нийцсэн бизнес, ажил уйл ажиллагаа хэн нь ч хийгээгуй!!!! Женко бол дан улсын компаниудыг яаж авсан нь тодорхой биш!!! Спирт уу??? Аль ч нам биш хэнд ч дарамтлуулахгуй амьдраад байгаа иргэд хэдэн 100н мянгаараа байна!!!
2021-05-10
harin tiimee.bulaigaa delgej bnaa.
2021-05-10
Өмнөөс нь ичиж байна
2021-05-10
harin tiimee.bulaigaa delgej bnaa.
иргэн:
Ардчилсан намынхаа л асуудлаа яриачээ. Юун өөр нам, дарангуйлал энэ тэр вэ.Талбай дээр бүлэг хуралдлаа ч гэх шиг, ийм нам гэж ямар юм байх вэ дээ. Бүүр сүүлдээ эргүүтэж солиорцгоож эхэлвээ....
2021-05-10
Монгол эх зөвлөж байна .:
Та нар л харин ард олныг дарамталж жагсаалд турхирч халдвар улам бүр нэмэгдэхийг хүсээд байгаан биш үү! Хувийн шунал бузар зорилгынхоо төлөө арчаагүй нэгэнд талхны мөнгө атгуулчаад ковид үхэл рүү түлхээд л.Өөрсдийн бузар санаагаа ард олон хүсэж байна гэдэг.Үхсэн хатсаны чинь нам. МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ БАЙЖ БУСДЫг ийм замаар турхирч шунал хүслээ гүйцэлдүүлдэг муусайн хогны түмпэнгүүд. Та нар хөгшдөөд байна АнЫнхаан ач гучаа хараад налайгаад сууж бай
2021-05-10
зочин966:
Энэ новшийн намууд монголоос зайлаа. Монгол ялна. Биднийг 30 жил нам ярьж тархи угаалаа ард түмэн ядуурч өрөнд орж намуудын удирдагчид болон тэдний цүнх баригч гар хөл бологчид баяжиж тэдэнд хууль дүрэм үйлчилэхгүй улсын төсөв баталж тэндер явуулах нэрийн доор дээр дооргүй цавчиж хулгайлж язартлаа баяжлаа эд нар бидний сонголт уу бүгд луйварчид хулгайчид намуудыг тараах хэрэгтэй одоо бид түүхийн торгон мөч дээр байна нам бус ард түмэн ялах болно ард түмэн төрийн эрхийг авна. Монгол хөгжинө
2021-05-10
Haha ene hed bur balai deer ni hamag bulai ni delgegdeed ur aimaar bolj guitslee
2021-05-10
Зочин:
Цатгалан гахайнууд турж байвал эрүүл мэндэд нь тустай бусуу
2021-05-10
зочин:
АН Баттулгын ачаар нэр хүнд нь улам унасаар.Нэг хүний захиалгаар өдий насандаа өлсөөд хэвтэж байгаа хүмүүст юу ч хэлэх вэ дээ
2021-05-10
Иргэн:
Наад өлсөөд байгаа хулгайчуудаа талбайгаас зайлуулаач.хуулиа биелүүлдэггэй новшнуудыг хөсүт-д асрагч хийлгэ.эм-н ажилчид тахлаас болж амрах завгүй ажиллаж бна.ядарч дархлаа нь суларч олноороо өвдөөд эхэллээ.яасан ухамсаргүй хулгайчид вэ?төр төмөр нүүрээ харуулаачээ.
2021-05-10
Ковид:
хуцмал гахай нар далд орвол таарна
2021-05-10
Танай ардчилсан нам засаглахаараа бүр дарангуйлагч болчихдог шүү дээ.
2021-05-10
Hogiin novshnuud ulsuj uheerei ta nart hen ch haramsahgui
2021-05-10