С.Эрдэнэ: Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, АН-ыг чадамжгүй мэт харагдуулах жүжгээ зогсоо
2021-05-11

 

АН-ын С.Эрдэнийн, Ц.Тувааны хоёр талцал үргэлжилсээр байгаа. М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн  сонгуульд С.Эрдэнийг нэр дэвшигчээр СЕХ бүртгэсэн. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ бүртгээгүй бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг долоо дахь өдрөө Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнэ мэдэгдэл АН-ын гишүүд, дэмжигчдэдээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр: 

 

“АН, ардчилсан парламентын тогтолцоог тууштай хамгаалж, Монгол Улсад дарангуйллын аймшигт сүүдэр дахин тусгахгүй байх, эрхзүйт төр нийгмийнхээ эзэд нь байхын төлөө зорьж тэмцэж ирснийг түүх гэрчилнэ. Харамсалтай нь, АН-ыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат гишгүүрээ болгон ашиглах зорилготой, түүнийгээ ч олон жил ил тод гүйцэлдүүлж ирсэн улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн зарим нэг төлөөлөл замын дундаас намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн. Тэд намын жирийн гишүүдийн итгэл, дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ ардчиллын нэр барин иргэдийг төөрөгдүүлж, улмаар АН-ыг хагалан бутаргаж, өөрсдийн ханаж цадашгүй увайгүй зорилгоо биелүүлэхээр санаархаж эхэлсэн нь өдгөө хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалан бутаргаж, үйл ойлголцолд хүргэж, төөрөгдүүлж байгаа тэр хүн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг намын нийт гишүүд болон Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намын гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглан, УИХ, Засгийн газрын гишүүний хариуцлагатай албыг удаа дараа хашиж ирсэн.

 

Энэ хугацаанд Үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, сайн хөршийн бодлогыг алдагдуулан, гуравдагч хөршийн харилцааг устгаж, улс орны эдийн засгийн эрх ашиг ирээдүйн бие даасан чөлөөт бодлогыг үл тоон байж өнөөдрийн эрх мэдлийн өндөрлөг рүү мацаж ирсэн. Тэрээр намын гишүүдээс төдийгүй Монголын нийт ард түмнээс энэхүү далд бусармаг үйлдлээ чадварлагаар нууж, үнэнч шударга багны ард нуугдан байж Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон. Гэвч намынхаа гишүүдийн итгэл сэтгэл, улс орныхоо хувь заяаг хөсөр хаях хүртлээ бид түүнд итгэн байж Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан. Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрийнх нь эрх ашигт нийцээгүй хуульд хориг тавьж, нийгэм эдийн засгийн урсгалыг гацааж, Монголын шүүхийн хараат бус байдалд халдаж, прокурорын байгууллагыг хувийн өс хонзонгийн зорилгоор ашигласан. 

 

Миний бие Х.Баттулгын энэхүү хууль бус үйлдлүүдийн эсрэг тууштай тэмцэж, шүүмжилж, дүрмийн бус сонирхлыг нь биелүүлээгүйнхээ төлөө өдгөө өстөн дайсан нь болжээ. Намайг харлуулж, хараан зүхэж, нийгмээр үзэн ядуулах ажиллагааг зохион байгуулахдаа МАН, түүний удирдлагуудтай сүжирсэн тэр цагаас хойш өнөөг хүртэл намын дотоод эв нэгдлээ сахихыг хичээн дуугуй явсаар ирсэн.  Надад үнэн, худал нь мэдэгдэхгүй, хууль шүүхээр тогтоогдоогүй элдэв бусын цуурхал, гүтгэлэг тохож, тэр бүү хэл хэрэг үүсгэн дарамталж, шантаажилж байхад ч би тэвчсэн. Үйлдсэн хэрэг байвал намайг хууль шүүх дуудах биз. Надад хариуцлага хүлээх ухамсар бий. Шударга бусын хонгилоор намайг чирдэггүй л юм бол надад төр, түмэндээ хийсэн гэм буруу байхгүй. Ерөнхий сайд асан М.Энхсайханд тохсон шигээ өчүүхэн шалтаг ч болов олж намайг шоронд хийх гэж улайрч буйг чинь би мэднэ. Х.Баттулга аа, гэвч шударга хуульт ёс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг шоронгоор хорьж цагдаж чадахгүйг АН болоод ард түмэн мэднэ.

 

Өнөөдөр чи МАН-ын У.Хүрэлсүхтэй хамт гэж эрдэж, бардах хэрэггүй. Маргааш чамайг ч залгиж мэдэх анд нөхөд чинь алдаа гаргахыг чинь отож суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Би муу нэртэй, муухай авиртай ч байж болно. Залуу бага насандаа алдаж оносон, дэнсэлж донсолсон хувь тавилантай явж ирсэн байж магадгүй. Гэлээ гээд уул уурхай, улсын хөрөнгө тойрч булаацалдсан дээрэмчид шиг би улсаас нэг ч лиценз, намаасаа нэг ч төгрөг хулгайлж явсан түүх байхгүй. Гадаад дотоодод нуусан оффшор хөрөнгө надада байхгүй. 

 

МАН-ын нэр дэвшигч, түүнийг тойрсон хүмүүст хандаж дараах зүйлийг хэлье. Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, АН-ыг хагалан бутаргаж, сонгуульд оролцох чадамжгүй мэт харагдуулах жүжиг тоглохоо одоо зогсоо. Алив зүй тогтол хуулиар зохицуулагддаг. Шударгаар өрсөлдөхийг та бүхэнд уриалъя" хэмээв.

Э.Сонор 

Shuud.mn
Сонин хачин
Tiim uchiraas ene hun Elbegdorjiin zahialgaar ner devshij bgaam daa
2021-05-12
ERDENE BOL GEMT HEREGTEN!!!
2021-05-12
Muuhai buzar hun chi ooroo naad LUIVAR GET HERGEE ZOGSOO!!!!!!!!!!!!!
2021-05-12
unen unen unen
2021-05-12
Шударга эр хүн байнаа. Жаахан авир тиймэрхүү. Гэхдээ хүн юм чинь байх асуудал. Ардчилалын төлөө зүтгэж байгаа хүн. Үүл баатар, Эба хоёрын дараа орох байх шүү. Туваан, Ганнибал эд нарыг бол мэдэхгүй л юм байна. Сураг ч байгаагүй бацаанууд.
2021-05-12
Зочин:
Анам одоо оорсдоо дотороо учираа ол битгий ард тумний дунд хэруулийн алим болгоод бай та нарыг ард тумэн дэмжихгуй шуу дээ одоо болсон танай нам тараа таниулаж бна шуу дээ
2021-05-11
Зочин:
Торийн тэргуунд бух талаар тэнцэхгуй дэвшигч. Яана даа яаж оорийгоо сонгуулийн уралдаанд сойж чадаж бна. Санал авахгуй штээ энэ хунд гар
2021-05-11
Tiim uchiraas ene hun Elbegdorjiin zahialgaar ner devshij bgaam daa
зочин:
Одоогийн ерөнхийлөгч , жинхэнэ эх орон ч Х.Баттулгыг дарж авахын тулд Монголын хамгийн өөдгүй шаарнууд болох У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энбаяр, Доржханд ... нар бүгдээрээ нэгджээ. Монглын улс төрийн намууд бол лус төрийн намууд биш, тоглоомын намууд гэдэг нь өдөрөөс өдөр, шөнөөс шөнөд улам бүр тодрон харагдсаар байна. Монголчуудаа болгоомжлогтун !!!
2021-05-11
unen unen unen
Бөгсний нүх Эрдэнэ гэж энэ дээ.Хаа хамаагүй юм хуцна шүү муу пиздаа.
2021-05-11
Зочин:
Энэ бахь битгий МАНамыг хутгаад бай та нар оорсдоо учираа олоорой бусдад битгий тохь
2021-05-11