Манай улс Бээжинд үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байна
2021-05-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Цар тахлын вакциныг ДЭМБ-аас яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгож байгаа. Манай улс Синофарм үйлдвэрийн Vero Cell вакциныг хэрэглэж байгаа. Уг вакцинд энэ сарын 07-ны өдөр ДЭМБ-аас яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Бээжин болон Ухань хотод үйлдвэрлэсэн ялгаатай гэх мэдээлэл гарсан. Монгол Улс Бээжингийн Биологийн институтид бүтээж, Синофарм үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа вакцинаар иргэдээ дархлаажуулж байна. Вакцины хувьд тариурт болон фалконд гэсэн хоёр өөр савлагаатай.  Хоёр ялгаатай савлагаатайгаар ДЭМБ-д бүртгэгдсэн. Манай улс фалконд савлагдсан нэг тунтай вакциныг хэрэглэж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
аймаар юм хятдынх вм бол хортой байж таараа амьд байгаа дээр чинь эмгэнэл илэрхийлье. үр удам нь гажигтай төрнө мэдээж
2021-05-12