ШУУД: Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2021-05-13

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа юм.  Аймгийн удирдлагууд энэ жилийн тариалалтын талаар танилцуулж байна. Цаг агаар энэ жил сэрүүхэн байгаа аж. Тариалалтын бэлтгэл ажил сайн явагдаж байгаа гэнэ. 

 

-Засгийн газраас Дархан, Сэлэнгийн бүс нутгийг эрчимжсэн аж ахуйн бүс нутаг болгон зарласан. Уул уурхайн салбарын дараа орох том эдийн засаг. Далайцтай хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд тариаланчидтай уулзахдаа онцоллоо.

 

"Гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл олгож байгаа. Ногоочдын хувьд нэг жилийн хугацаатай зээл олгож байгаа. Гурван жилийн хугацаатай зээл олгож өгмөөр байна. Учир нь ногоогоо тариад, буцаагаад банкны зээлэндээ өгч байна. Ногоог ченжээр биш хэрэглэгчдэдээ шууд олгомоор байна. Гурван жилийн хугацаатай зээл олговол бид техник худалдан авах, төрөлжсөн зоорьтой болох зэргээр шийдэх асуудал байна" хэмээн тариаланчид хэлж байлаа. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин