"Эмэгтэйн нас барсан шалтгаан вакцинтай холбоогүй"
2021-05-13

 

Нялх биетэй эмэгтэй вакцин хийлгэсний улмаас нас  барсан эсэх талаар  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө. 

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: 

 

-43 настай эмэгтэй нас барсанд маш их харамсаж байна. Эрүүл мэндийн нийт салбарынхны өмнөөс гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төрсний дараа вакцинжуулалт хийснээс болж хүний амь нас эрсэдсэн гэсэн ташаа мэдээлэл ихээр гарч байна. Энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж халдвараас хамгаалах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа учир энэ мэдээллийг хийж байгаа.

 

Аливаа вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг тогтоох хороо ажилладаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, дархлаа судлаач эмч нар зэрэг бүрэлдэхүүнтэй томоохон багаар урвал хүндрэлийн шалтгаан хамаарлыг судлан тогтоодог. Энэ удаагийн тохиолдолд задлан шинжилгээ хийгдсэн байна. Эмгэг судлалын шинжилгээгээр урьдчилсан байдлаар уг бүсгүйн нас барсан шалтгаан нь вакцинтай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон. Талийгаачийн оношийг танилцуулбал, тархины суурийн судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгтээ судасны том хэмжээний цүлхэнтэй байсан. Энэ цүлхэн нь хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

 

Энэхүү эмгэг нь дэлхийд болон Монгол Улсад нас баралтын шалтгаан, тэр дундаа халдварын бус нас баралтын шалтгааны тэргүүнд бичигддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар жилд 6,200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж, тусламж үйлчилгээ авдаг. Уг эмгэгийн улмаас  нас барах эрсдэл 60-87 хувь нь тусламж авч чадахгүй, эсвэл тусламж авах явцдаа нас бардаг. Мэс заслын эмчилгээ хийгддэг, амжилттай хийгдсэн ч мэс заслын дараах 14 хоногт нас баралт ойролцоогоор 16 хувьтай байдаг. 

 

Сүүлийн үеийн судалгаагаар жилд ойролцоогоор 10 орчим эмэгтэй эсвэл хөхүүл ээж нарт энэ эмгэг тохиолдож, 2019 оны байдлаар хоёр эх эндсэн байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zovhin:
vaktsin nuluulsun bolood l hiilgenguut nas barj baigaashdee
2021-05-17
уГШААСАА ИНГЭЖ ХЭЛЖ НАС БАРСАН ЭМЭГТЭЙГ ХОХЬЧИХ ЭГСЭН БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТӨРИЙНХӨН ИНГЭЖ Л АЖИЛЛАДАГ
2021-05-13
yaaj turuulsen yum bol doo iim aihtar onoshtoi baisiin bol, er ni bol emnelgiin l aldaa sh tee, vaccinaas boloogui baij bolno, iim hund hund yaah gej ter yumaa hiisiin bee, hucheer hiij bainaa zarim gazar, irged bid ta nar shig tsunh barisniihaa hulsuur amidardaggui ami uregdvel uneheer haramsaltai bnaa, todorhoi bolgoo, malan bugs mini ee
2021-05-13