Маргаашаас эхлэн 55-аас дээш насныханд Спутник V вакцин хийнэ
2021-05-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.13/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 29 478  хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 712 577, хоёрдугаар тунд 634 652  хүн хамрагдсан байна.

 

Сүүлийн долоон хоногт Спутник V  вакцинаар нийслэлийн 65-аас дээш насны иргэдийг тодорхой цэгүүд тусгайлан гаргаж вакцинжуулж байсан.  Өнгөрсөн хугацаанд 65-аас дээш насны 10 мянга гаруй иргэд вакцинд хамрагдсан байна. Маргаашаас эхлэн 55-аас дээш насны иргэдэд Спутник V вакцин тарихаар боллоо.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Спутник хийлгэмээр байсан ч 55-аас насныхан, 65 дээш насныхан гээд ангилж шахсаар байгаад Хятад вакцин хийсэн учраас хотод үлдсэн цөөн ахмадууд спутник хийлгээд дууссан байлгүй. Одоо аймаг орон нутагт байгаа чихрийн шижин,харшил,элэг зүрхний хурц өвчтэй гэх мэт шаардлагатай заалттай хүмүүстээ спутникээ хүргээч ээ
2021-05-13
зочин:
Аймаг,орон нутгийн 55-аас дээш насны ахмадуудад СПУТНИК V вакцин хуваарилагдах уу, вакцинжуулалтанд хамрагдах боломж бий уу
2021-05-13