МАН-ын Хяналтын хороо Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэнэ
2021-05-13

 

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр 12:00 цагаас хуралдахаар товлолоо. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизэд өгсөн ярилцлагадаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ёс зүйн алдаа гаргасан бол УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, шалгуулан, нотлох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Хяналтын хорооны хуралдаанаар Ц.Анандбазарт холбогдох асуудлыг хэлэлцэх магадлалтай гэсэн таамаглал байна. Учир нь МАН-ын Үндсэн дүрмийн  зааснаар Хяналтын байгууллага нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд: 

 

34 дүгээр зүйл. Намын хяналтын байгууллагын эрх, үүрэг

 

34.1. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо дараах эрх, үүрэгтэй байна:
 

34.1.1. Намын дүрмийн биелэлтэд хяналт тавих;
 

34.1.2. Намын боловсон хүчний бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
 

34.1.3. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих;
 

34.1.4. Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

 

34.1.5. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, Монгол Ардын Намын нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор тараасан мэдэгдэл, мэдээлэлд намын хэвлэл мэдээлэл хариуцсан нэгжтэй хамтран тухай бүр хариу өгөх;
 

34.1.6. Намаас хасагдсан гишүүний гомдлыг хянаж шийдвэрлэх;
 

34.1.7. Намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд сонгогдох, томилогдох гишүүн, түүнчлэн намын Их, Бага хурлын хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн талаар намын зохих шатны байгууллагад санал дүгнэлт оруулах;
 

34.1.8. намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах;
 

34.1.9. аймаг, нийслэлийн Хяналтын хороог арга зүйн удирдлагаар хангах;
 

34.1.10. Энэ дүрмийн 34.1.1, 34.1.2, 34.1,4-т заасан асуудлаар жил бүр намын Бага хуралд мэдээлэл хийх;
 

34.1.11. Хяналтын Ерөнхий Хорооны шалгалтаар аймаг, нийслэлийн намын хорооны үйл ажиллагаанд ноцтой зөрчил гарсан болон хангалтгүй ажиллаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд намын Удирдах зөвлөлөөс баталсан намын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний шалгуур үзүүлэлт тогтоох, хариуцлага тооцох журмын дагуу холбогдох удирдах албан тушаалтныг огцруулах хүртэл арга хэмжээ авах саналыг намын Ерөнхий нарийн бичгийн даргад гаргах;
 

34.1.12. намын дүрмийг нэг мөр ойлгон хэрэглэх талаар маргаан үүссэн тохиолдолд тайлбар гаргах;
 

34.2. Аймаг, нийслэлийн Хяналтын хороо нь энэ дүрмийн 34.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Энэ дүрмийн 34.1.9, 34.1.12 үүнд үл хамаарна.
 

34.3. НАШБ-ын дэргэдэх Хяналтын хэсэг энэ зүйлийн 34.1.9, 34.1.11, 34.1.12-д зааснаас бусад эрхийг хэрэгжүүлнэ.
 

34.4. Намын хяналтын байгууллага нь тухайн шатны намын болон доод шатны хяналтын байгууллага, сонгуульт албан тушаалтны гаргасан дүрмийн хэм хэмжээг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
34.5 "намын гишүүн нь алуурчин ,хулгайч,гүчиндэгч байсан ч хамаагүй хамгаална" гэсэн нэмэлт заалт оруул
2021-05-13