Кофе шоп, фитнес, бассейн, сургалтын төвүүд нээгдлээ
2021-05-15

 

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрөөс дөрвөн төрлийн үйл ажиллагааг  нээлээ. Тодруулбал:

·      Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,

·      Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,

·      Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/,

·      Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээж байна. 

 

Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлэх зохицуулалттай байх юм. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ зориулан үйлчилгээг нээж буй юм.

 

Улсын Онцгой Комиссоос дараагийн долоо хоногоос дахин 7 төрлийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх албан байгууллагууд болон үйлчилгээний газруудын үүдэнд халуун хэмжигчийг байршуулж, тус албан байгууллагууд болон үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх гэж байгаа хүмүүсийн халууныг нь үзэж дотогш нэвтрүүлж байх зайлшгүй шаардлагатай байна.
2021-05-15