ВИДЕО: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
2021-05-20

 

16:30 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын зүгээс гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ.

 

Ийнхүү  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. 

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна 

15:05 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Б.Адьшаа:

 

-Хориг тухайн хууль хэрэгжиж эхлэхээс нь өмнө хориг тавьдаг. Гэтэл үүнийг зарим гишүүд хуулийг буруу тайлбарлаж байна. Хориг тавиад, зогссон энэ үед СЕХ сонгуулийн бүртгэл явуулсан. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу мөрдөгдөж байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ҮХЦ-ийн дүгнэлттэй андуураад байна. ҮХЦ дүгнэлт гарсан тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл зогсдог. Харин Ерөнхийлөгч хориг тавьсан үед хууль мөрдөгдсөөр байна. Харин тухайн хууль мөрдөгдөж эхлээгүй байхад хориг тавьсан бол тухайн хуулийн үйлчлэл түр зогсоно. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-Тухайн  сонгуулийн жил эхлэхээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Гэтэл өөрчлөлт оруулсан. Үүнд хариулт өгнө үү?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-ҮХЦ-ийн дүгнэлт гарч, зайлшгүй өөрчлөлт хийх хүрээнд УИХ өөрчлөлт хийсэн. Сонгуулийн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах заалтыг зөрчсөн гэж тайлбарлахад боломжгүй. 

 

ЕТГ-ын дарга Ө.Шижир:

 

-УИХ-ын баталсан хууль Төрийн мэдээлэл сэтгүүл дээр гарснаар хүчин төгөлдөр болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд батлагдсаны дараагаар Ерөнхийлөгч хориг тавьсан. 

 

ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авав

 

14:40 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг Г.Баясгалан танилцуулав. УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авлаа. 

 

 

А.Ариунзаяа:Хүүхдийн мөнгөн дээр нэмэлтээр 68 сая ам.доллар орж байгаа

 

14:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Зээл эдийн засагт улам хүндрэл учруулж байна. Тиймээс иргэдэд гадаадаас зээл авч хүүхдийн мөнгө өгч байгаа гэдгийг хэлээрэй. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-Зээлийг санхүүгийн урхи, мэх гэдэг талаас нь олон улс хардаг болсон байна. Үүн дээр холбогдох яамд анхаарай. Зээл бол өр. Авч байгаа зээлээрээ халамжийг санхүүжүүлэх гээд байгаа нь харамсалтай байна. 

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

 

-170 сая ам.доллар нь өмнөх 2020 онд баталсан 350 сая төгрөгийн зээл дээр нэмэлтээр орж байгаа. Хүүхдийн мөнгөнд эхний долоон сард олгогдож байгаа мөнгөн дээр 68 сая ам.долларыг нэмэлтээр орж байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталлаа. 

 

УИХ-ын гишүүдийн санал хураах төхөөрөмжийн программ өөрчлөгдсөн асуудлыг шалгаж байна

 

14:00 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад санал хураах төхөөрөмжид техникийн саатал гарсан юм. Тиймээс үдээс хойшхи чуулганы хуралдаан танхимаар явагдаж байна.

 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

 

-Санал хураах төхөөрөмжийн программ өөрчлөгдсөн асуудалд ажлын хэсэг гарган ажиллаж байна гэлээ. Дараагаар Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжив. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Гишүүд саналаа гараа өргөн өгч байгаа юм. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
MAHgaruudiig ustgaj baij l Mongol zov zamaar hogjino.Ed buur ulaan tsagaandaa garch bna. Orost bol iimerhuu kommunistuudiig MAHgaruudiig shuud buudaj bna.
2021-05-21
AN-aan zeel bish uglug geed baidaggui biluu tanaihan
2021-05-20