АНУ: Хятадыг оролцуулан цар тахлын үүслийг шалгах ёстой
2021-05-21

БНХАУ-ыг оролцуулан, коронавирусийн халдварын үүслийг шалгах ажлыг явуулах ёстой гэсэн байр суурин дээр АНУ зогссон хэвээр байгаа талаар тус улсын Ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. 

 

"Хараат бус, ил тод шалгалт явуулах ёстой гэж бид үзсэн хэвээр байна. Энэ шалгалтыг Хятадын Засгийн газартай хамтран, Хятадын талаас мэдээлэл аван явуулах ёстой" хэмээн Жен Псаки мэдэгдсэн байна.

 

Хэвлэлийн нарийн бичгийн даргын өгүүлснээр, одоогоор Цагаан ордон коронавирусийн цар тахлын үүслийн талаарх хангалттай мэдээлэл аваагүй байгаа гэнэ. Түүнчлэн Хятад улс коронавирусийн үүслийн эх үүсвэрийг ил тод байдлаар судлаагүй гэж Псаки онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин