ФОТО: Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулах уралдаанд ирсэн бүтээлүүд
2021-05-21

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Тус уралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд үргэлжиллээ. Ийн уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлээд байна.

 

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд https://home.uda.ub.gov.mn/?p=9884 байршуулж, иргэд, олон нийтээс санал авч байна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, удирдамжид заасан шалгуур, үзүүлэлтийн дагуу дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаснаар ялагчид тодрох юм.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 20 сая төгрөгийн шагналын санг баталсан бөгөөд шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж, 15 сая төгрөг, дэд байр нэгийг шалгаруулж таван сая төгрөгөөр урамшуулна. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг хийгдэнэ.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчууд гэж уран үг, зохиомол зурганд хууртаж ханадаггүй ер нь яачихсан ой санамж нь самуурчихсан олхиогүй болчихсон үндэстэн юм бэ.Ийм хүмүүсийг ер нь ямарч сэдвээр яаж ч мунхруулж хошгируулж хооронд нь хагаралдуулж,баялгийг нь булааж мөнгийг нь мэхэлж ...болох ажээ
2022-08-11
Энэ хэдэн зургаас үзэхэд улам дордуулж одоогийн хэдэн бургасыг нь сүйтгэх шинжтэй юм байна доо.
2021-05-22
zochin:
oroitsonch gesen Tuul goloo chairlana
2021-05-22
zochin:
yag zurgaaraa, mon chanartai hiigddeg bol goyo l doo... daanch tiim ulgeriin yum manai Mongold baihgui l dee haramsaltai ni...
2021-05-22
2 5 6 7 dr sanalaa ogo
2021-05-21
Жилийн өмнө бас Урт цагааныг шинэчилнэ гээд л бас нэг төслүүд дээр санал аваад л байсан. Одоо хүртэл бахь байдагаараа, балгас царайлаад л байж байна даг.
2021-05-21