Нийслэлд анх удаа автозамын явган гарцыг камержууллаа
2021-05-21

Сүүлийн үед явган зорчигчид гарцан дээр машинд мөргүүлж гэмтэх, амь насаа алдах тохиолдол маш их гарч байна. Тиймээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн дөрвөн сургууль орчмын авто замын явган гарцад хяналтын камер байршууллаа.

 

Нийслэлд анх удаа явган гарцыг камержуулсан нь энэ аж. Ингэснээр тухайн гарцны орчимд хяналт сайжирч, эзэнгүй хэрэг зөрчлийг илрүүлэх боломж бүрдэж байна. Тухайн камерууд нь шөнө, өдөргүй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг таних зориулалттай аж.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
?
2021-05-21