Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХЭН нь ХЭН бэ
2021-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр энэ парламент МАН, АН, МАХН, “Зөв хүн-электорат” эвсэл, нэг бие даагчийн бүрэлдэхүүнтэй бүрдсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай нам эвслээс нэр дэвшин өрсөлддөг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч хүчин МАН-тай МАХН нэгдэж байна. Тиймээс МАН, АН, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр МАН-аас нэр дэвшигч МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч АН-ын экс дарга С.Эрдэнэ, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар СЕХ-ноос үнэмлэхээ гардаж байна.  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг хэн нь хэн бэ?

Нэр дэвшигчийн ижил тал нь:

  • У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар Улаанбаатар хотын унаган иргэн.

  • УИХ-д сонгогдож байсан, байгаа. 

  • Улс төрийн намын дарга нар: У.Хүрэлсүх МАН-ын дарга бол  С.Эрдэнэ АН, Д.Энхбат МНН-ыг тус тус удирдаж байсан.

  • У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар Цэргийн нэгдсэн сургуулийн "бүтээгдэхүүн". 

Тэд ерөнхий боловсролоо нийслэлийн 2, 23, 75 дугаар сургуульд элсэн орсноор эхлүүлж байсан. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Улс төр судлаач, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ВМП Ашиглалтын инженер мэргэжил,  “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат  хуучнаар ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг системийн инженер мэргэжил эзэмшсэнээр ажил, амьдралын гараагаа эхлүүлж байжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн товч намтар: 

Нэр дэвшигчид

МАН: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ 

АН: Содномзундуйн ЭРДЭНЭ  

“Зөв хүн-электорат”: Дангаасүрэнгийн ЭНХБАТ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1999 ондБатлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач

1994 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч

2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

1981 онд Нийслэлийн 75 дугаар  сургууль

1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан,

1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалвар,

1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр

1998-2000 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр,

2004 онд Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант.

2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс

2006 онд АНУ- д Нийгмийн хамгааллын дээд курс тус тус дүүргэсэн.

2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль,

1975-1980 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж системийн инженер мэргэжлээр төгссөн.

1984-1988 онд ЗХУ-ын Москвагийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийн Ган хайлшийн Институтэд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Систем судлалаар дэд эрдэмтэн цолтой.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1989-1990 ондМонголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч

1991-1994 ондМАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан

1994-1996 ондУИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх

1996-1997 ондМАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал

1997-1999 ондМонголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

1999-2000 ондУИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 ондМонголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

2000-2007 ондМАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн

2000-2004 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2006-2008 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

2007 оноосМонголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч

2008-2012 ондМонгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга

2012-2013 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн

2014-2015 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016-2017 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2017-2021 ондМонгол Улсын Ерөнхий сайд

2017 оноосМонгол Ардын Намын дарга

2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн

1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга

1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн

1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал

1995-2000 онд Нийслэлийн МYАН-ын хорооны дарга, МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн

1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч

2000-2017 Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга

2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн

2003-2007 онд Монголын Ардчилсан Холбооны дарга

2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга

2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга

2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан Намын дарга

2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр

2012 оноос өнөөг хүртэл Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч

2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд

2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

2017 оноос Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж байна.

1980-1981 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд оператор,

1981-1984 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд программист,

1988-1990 онд УАСЭШ-ний Институтын салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан,

1990.04-1990.10 БНМАУ-ын Техникийн дэвшил, стандартчиллын улсын хорооны орлогч дарга, Технологийн Микропроцессийн Олон Улсын Лабораторийн захирал,

1990-1992 онд Үндэсний хөгжлийн яаманд дэд сайд,

1992-1993 онд "Монголын Мэдээллийн Харилцаа" ХХК-ийн ерөнхий захирал,

1994-2008 онд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал,

2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн

2017 онд Бизнес 2.0 академи, 2018 онд Каракорум Дижитал АкадемиБизнес Медиа ХХК-г үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

1996-2001 онд Монгол дахь "Нээлттэй нийгэм" хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн,

2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга

2004-2006 онд "Форум" хөтөлбөрийн захирал, хөтлөгч,

2012-2018 онд "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-гийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга

2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч

2007-2010 онд Монголын Ногоон Намын дарга,

2010-2012 онд Иргэний Зориг Ногоон Намын дарга,

2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн

2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшигч

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН-ээс нэр дэвшигч Энхбат бол гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Энхбатаас болгоомжлогтун. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бол гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн орд, Салхитын орд, Монголросцветмет нэгдлийн лицензтэй ордууд (Асгатын мөнгөнөий орд, Бор-Өндөрийн хайлуур жоншны орд, Заамрын алтны орд зэрэг)-ыг монголын жирийн ард түмэнд буцаан эргүүлэн авч өгсөн, хэн ч маргашгүй, түүхэн гавъяатай хүн. Одоо ард түмний байгалийн баялагийг, ард түмний улсын үйлдвэрүүдийг дээрэмдэн, луйвардан авдаг, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид, тэдний гар хөл бологч АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн талынхан, Энхбатыг нэр дэвшүүлэгч, гадаадын банкны луйварын сүлжээтэй холбоотой УИХ-ын гишүүн Доржхандын талынхан цогтой эх оронч У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдчихах вий гэсэндээ айн дагжин чичирч байна. Цогтой эх оронч У.Хүрэлсүх энэ сонгуульд ялах болтугай. Хурай, хурай, хурай!!!

huuli bus songuuli
2021-05-24
МОНГОЛЧУУД ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХҮСЖ БАЙВАЛ НИЙТЭЭРЭЭ ОДОО Л БОЛОМЖ ГАРЧ БАЙНА АЛТАН БОЛОМЖ ШҮҮ МОНГОЛЧУУДИЙН ДИЙЛЭНХ НЬ ШУУД ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЛГҮЙ ЭНХБАТЫГ Л СОНГЧИХООСОЙ ИНГЭЭД Л БОЛОО МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ДУУСАЙ МОНГОЛ ТӨРД ЦОО ШИНЭ УУР АМЬСГАЛ ОРОЖ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА...МАНЫ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХҮЧИРХИЙЛЭЛ БҮГД ДУУСАХ ЗАМРУУГАА ОРНО ::: МОНГОЛЧУУД УХААНТАЙ АРД ТҮМЭН ДЭЭ УГ НЬ МАНААС САЛАХ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ БҮЛГЭЭС САЛАХ СҮ БАТБОЛД НЯМБААТАР МЭТИЙН ТӨЛГӨН ХУЛГАЙЧ НАРААС САЛАХ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ МОНГОЛЧУУДАА.. ЭНХБАТЫН ТӨЛӨӨ Л ЗҮТЭГЦГЭЭЕ

Энхбат энэ 2 оосоо арай төрийн алба мэргэжлээрээ олонд хүртээлтэй ажил хийсэн юм уу даа Нөгөө талдаа хэрүүл маргаан хийгээд бдаггүй асуудалд үндэслэлтэй хандаж нийгмийн үзэгдлүүдэд өөрийн бр сууринаас хандах бололцооны хүн Алив асуудалд орооцолдоогүй хүний төлөөх ажлуудыг маш их хийдэг юм бна
2021-05-24
Хүрэлсүх 1 жил цэргийн салбарт ажилчаад яагаад хурандаа болчвоо энэ хүний бүх юм нь энэ цол шигээ хуурамч амар хялбар авсан зүйл шигээ юм
2021-05-24
enkhbat
2021-05-24
зочин:
Сонгуулийн сурталчилгаатай сурталчилгаагүй ард түмэн шийдвэрээ гаргасан даа. Илүү ажил хийж яах вээ. Ханатлаа л ард түмэн сонгууль өглөө. Ханд ойлгодог бол ойлгохоор л боллоо доо.
2021-05-24