Ханхүү Харри: Ээжийгээ нас барснаас болж би их уудаг болсон
2021-05-24

Ханхүү Харри ээжийгээ алдсанаас үүдэлтэй уй гашуугаа мартахын тулд согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг байсан гэнэ. Тэрбээр энэ талаараа Опра Уинфригийн "Чиний олж харахгүй би" нэртэй нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.

 

"Баасан эсвэл бямба гарагийн орой би бусад хүмүүс долоо хоногт уух хэмжээний согтууруулах ундааг нэг л өдөрт уучихдаг байсан. Би уух дуртайдаа ч биш уй гашуугаа дарах гэж уудаг байсан" хэмээн ханхүү Харри ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, хатан хааны гэр бүл Диана гүнжийн үхлийн талаар ярих хүсэлгүй байсан тул ханхүү "чимээгүй гашууддаг" байсан гэнэ. Улмаар ээжийнхээ үхлээс болж ихээхэн уур бухимдалтай болсон аж.

 

Ханхүү Харри сэтгэлийн шаналал болон хэвлэлийнхний дарамтыг өөрөө даван туулчихна гэж гэрийнхэн нь бодож байсан ч байдал гүнзгийрч, хамгийн хэцүү үе нь 28-32 насны үед тохиосон гэнэ. Тухайн үед цочрол, хүчтэй түгшүүрийг даван туулахад хүнд байсан гэж ханхүү Харри ярьжээ. 

 

"Би костюм өмсөж, зангиа зүүх бүртээ дүр эсгэж, "тоглохоор" явж, толинд хараад өөрөө өөртөө "за явцгаая" гэж хэлэх шаардлагатай болдог байлаа" хэмээн Харри өгүүлсэн байна.

 

Чухамхүү энэ мэдрэмжээ арилгахын тулд согтууруулах ундаа эсвэл хар тамхи хэрэглэхэд бэлэн байсан талаараа Харри ярьжээ.

 

Мөн энэ ярилцлагын үеэрээ ханхүү Харри ирээдүйн эхнэр, жүжигчин Меган Марклтай уулзсан нь амьдралынх нь эргэлт болсон мөч байсан гэж ярьсан байна. Харри сэтгэлийн зовлонгоо даван туулахаар сэтгэлзүйн эмчилгээнд явж эхэлсэн 2016 онд "сохор болзоо"-ны үеэр тэд танилцжээ.

 

Энд дуулгахад, Диана гүнж 1997 онд Парис хотноо зам тээврийн осолд орж, амиа алдсан юм. Тэр үед Диана гүнжийн бага хүү Харри 12 настай байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ээжгүй хүн зөндөө шд
2021-05-26
muuhai haltaravgai
2021-05-25
Зочин:
ЭЭЖИЙНХ НЬ ҮХЭЛ ЗУУРДЫН ҮХЭЛ БИШ, ХАТАН ХААНЫ ОРДНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН АЛЛАГА ГЭДГИЙГ УЧИР МЭДЭХ ХҮМҮҮС МЭДДЭГ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ ӨӨР ХҮҮХЭНТЭЙ БАЙСАН ЗЭРГЭЭС ИЛҮҮТЭЙ ДИАНА ГҮНЖ ЖИРЭМСЭН БАЙСАНД ХАМАГ АСУУДАЛ БАЙСАН. ТҮҮНИЙГ АБОРТ ХИЙЛГЭХИЙГ УДАА ДАРАА ШААРДАЖ БАЙСАН Ч ТЭРЭЭР ТАТГАЛЗСАН. ЯАГААД ДИАНАГ ХӨНӨӨХ БОЛСОН ГОЛ ШАЛТГААН ГЭВЭЛ ХРИСТ ШАШИНТАЙ, АНГЛИЙН ХААНЫ УДМЫН ХҮН ИСЛАМ ШАШИНТАЙ ЕГИПЕТИЙН ТЭРБУМТАНТАЙ ДОТНЫ ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ЖИРЭМСЭН БОЛСОН НЬ ХРИСТ ШАШИНТАЙ ГҮРНҮҮДЭД МАШ ТОМ АСУУДАЛ БОЛСОН БАЙВ. ТЭР ТУСМАА АНГЛИЙН ХАТАН ХААНЫ УДАМД ЛАЛ ШАШИНТАЙ, ЭРЛИЙЗ ХҮҮХЭД МЭНДЭЛСЭН БОЛ ЭНЭ НЬ ХАТАН ХААНЫ НЭР ТӨРД МАШ ТОМ ЦОХИЛТ ЮМ. ДИАНАГИЙН ЖОЛООЧ БОЛОН ОЙР ДОТНО ТҮҮНД ҮЙЛЧИЛДЭГ ОЛОН ХҮМҮҮСЭЭР НЬ ДАМЖУУЛЖ ЭНЭ САНАЛЫГ ХЭЛДЭГ БАЙСАН. ДИАНА БОЛ МЭДЭЭЖ ЭМЭГТЭЙ ХҮН УЧРААС ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭХИЙГ БОДСОН. ТЭГЭЭД ИНГЭЭД БОДОХООР АЛЬ АЛИНЫХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДМООР Ч ҮНЭХЭЭР ТЭР АНГЛИЙН НЭР ТӨРД МАШ ТОМ СЭВ СУУХ БАЙСАН УЧИР ХӨНӨӨГДСӨН. ЖОН КЕННЕДИЙН ҮХЭЛ ШИГ БҮДЭГРҮҮЛЭН ЗАМХРУУЛСАН. ТУРКТ САУДЫН АРАБИЙН ХАН ХҮҮГИЙН ЗАХИАЛГААР ХӨНӨӨГДСӨН СЭТГҮҮЛЧ ХАШОГГИЙН ЭЦЭГ ДОНАЛЬД ТРАМПТ 150 САЯ ДОЛЛАРААР УСАН ОНГОЦ БЭЛЭГЛЭЖ БАЙСАН. ТЭРНИЙ АХЫНХ НЬ ХҮҮХЭД НЬ ДИАНАГИЙН СҮҮЛИЙН АМРАГ БУЮУ ХАМТДАА АВТЫН ОСЛООР ХӨНӨӨГДСӨН. ТЭГЭХЭЭР ШАШИН, ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХАЙР СЭТГЭЛ, УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ГЭСЭН ЗӨРЧЛҮҮДИЙГ ХАРРИ МЭДЭЖ БАЙГАА БӨГӨӨД ЭНЭ БҮХНИЙГ ИЛ ГАРГАЖ ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ТЭГЭЭД Ч ТЭД ХААН ШИРЭЭ ЗАЛГАМЖЛАХААС ТАТГАЛЗАЖ ЭНГИЙН ИРГЭН БОЛОХ СОНГОЛТ РУУ ШИЛЖДЭГ.
2021-05-24