Дархлаажуулалт коронавирус мутацид орох магадлалыг бууруулдаг
2021-05-28

Коронавирусийн халдвараас сэргийлэн дархлаажуулах, түүнчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдө нь COVID-19-ийн мутаци үүсэх магадлалыг бууруулдаг гэнэ. Энэ талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдэгджээ. 

 

"Вакцин тариулж, вирусийн тархалтыг багасгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх ёстой. Энэ ббүхэн нь вирусийн мутаци үүсэх магадлалыг багасгахад тусална" хэмээн мэдэгдэлд онцолжээ.

 

Түүнчлэн, Оросын хэрэглэгчийн хяналтын газар вирусийн өөрчлөлтийг тогтмол ажиглаж, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин мутацид нөлөөлөх эсэхийг судалж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар өвчний явц эсвэл тархварын явцад өлөөлөх чадвартай эмгэг төрөгчийн томоохон өөрчлөлтүүд илрээгүй гэж Оросын мэргэжилтнүүд мэдэгджээ.

 

Мөн ямар нэг вакцин вирусийн нэг эсвэл хэд хэдэн хувилбарын эсрэг үр дүн багатай гэдэг нь тогтоогдвол вакцины найрлагыг өөрчилж, хамгаалах чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолсон байна.

 

Б.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин