Б.Батцэцэгийн С.В.Лавровтай хийсэн хэлэлцээ
2021-06-02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

 

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар  санал солилцлоо.

 

 

Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 

Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

 

 

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

 

Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтлоо.

 

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

 

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөв.

 

 

Сайд нар түүнчлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.

 

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-06-02
зочин:
Инженерүүд удирддаг технократ улс орон яаж эрчимтэй хөгждөгийн яруу тод жишээ нь урд хөрш Хятад улс. Харин эдийн засагч, хуульчид удирддаг улс орон яаж эрчимтэй дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс. Өөрсдийгөө эдийн засагч, хуульч гэж нэрлэдэг хүмүүст байгалийн болон техникийн хуулиуд үйлчилдэггүй, газар бүрийн улс төрчдийн зохиосон янз бүрийн хачин марзан урсгалууд, уран зохиол, үлгэр гэмээр юм л үйлчилдэг. Иймээс эдийн засагч, хуульч нь үнэндээ мэргэжил биш юм. Харин инженерүүдэд дэлхийн аль ч улсад, аль ч газар нэгэн адил алгебрийн болон дифференциаль тэгшитгэлүүдээр, зураг, схемээр томъёологддог байгалийн болон техникийн асар хүчтэй хуулиуд үйлчилдэг. Иймээс инженер бол хамгийн хүчтэй мэргэжил юм. Иймд инженерийг шүтдэг улс орнууд Хятад шиг хөгжсөөр ирсэн, харин эдийн засагч, хуулчидыг шүтдэг улс орнууд Монгол шиг дампуурсаар ирсэн. Энэ бол дэлхийн зуу зуун жилийн түүх.
2021-06-02
зочин:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчилсан хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” (Ардчилал) хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!
2021-06-02