ДЭМБ Хятадын вакциныг зөвшөөрлөө
2021-06-02

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-д боловсруулсан, коронавирусээс сэргийлэх Синовак вакциныг яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн талаар зургадугаар сарын нэгний өдөр ДЭМБ Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

 

Ингэснээр, Хятадын вакцин олон улсын аюулгүй байдлын стандарт, үр дүн, үйлдвэрлэлийн стандартуудад нийцэж байгаа гэдэгт энэ вакциныг худалдан авч байгаа улс орнууд итгэлтэй байж болох юм. Вакциныг яаралтай горимоор ашиглахыг санал жагсаалтад багтаасны дараа Хятадын вакциныг олон улсад худалдан авах, КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлэх боломжтой болох аж. 

 

"Бүхий л хүмүүст вакцин тэгш хүртээмжтэй байхын тулд дэлхий дахинд коронавирусээс сэргийлэх вакцин асар их хэмжээгээр шаардлагатай байна" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах Марианжела Симао мэдэгджээ. 

 

Одоогийн байдлаар, ДЭМБ зөвшөөрсөн вакцинуудын жагсаалтад Хятадын Синофарм компанийн Синовак вакцинаас гадна Пфайзер/Бионтеч компанийн Comirnaty, Жонсон энд Жонсон компанийн Janssen, Модерна болон АстраЗенека гэсэн вакцинууд багтаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
БУРУУ БИЧЭЭД БАЙХ ЮМ АА. ХЯТАДЫН СИНОФАРМ КОМПАНИЙ ВАКЦИНЫГ ВЕРОЦЕЛЛ БУЮУ ОДОО МОНГОЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА ВАКЦИН ШҮҮ ДЭЭ. ХАРИН СИНОВАК КОМПАНИЙ БҮТЭЭСЭН ВАКЦИНЫГ КОРОНАВАК ГЭДЭГ НЭРТЭЙ ВАКЦИН. 2 ӨӨР КОМПАНИЙ НЭРИЙГ НЭГИЙГ НЬ КОМПАНИ, НӨГӨӨГИЙНХИЙН НЭРИЙГ НЬ ВАКЦИН БОЛГОЖ НЭРЛЭЭД БАЙХ ЮМ. ХЯТАДЫН СИНОВАК КОМПАНИЙ КОРОНВАК ВАКЦИН МОНГОЛД ХЭРЭГЛЭЭГҮЙ, ОРУУЛЖ Ч ИРЭЭГҮЙ, САУДЫН АРАБ, ЛАТИН АМЕРИКИЙН ОРНУУДАД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА ВАКЦИН ЮМ.
2021-06-02
тайланд хүртэл өөрийн вакцинаа бүтээжээ
2021-06-02