ФОТО: Юун коронавирус...
2021-06-03

 

Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн хугацаанд 9045 сорьцод шинжилгээ хийснээс 1024 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 61 396 болжээ. Мөн  халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 288 болж байна. Иймд эрүүл мэндийн байгууллагаас  шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриалж буй. 

 

Гэтэл өнөөдөр Сүхбаатарын талбай олны хөлд дарагдав. Тодруулбал, нийслэлийн Ардчилсан намаас Чингисийн талбайд цуглаан зохион байгууллаа. Ингэхдээ нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Хорио цээрийн дэглэм сунгах тухай ярьж байна. Эрх мэдэлтнүүд болон их хурлын гишүүдэд хорио цээрийн дэглэм ямар ч хамаа алга. Тэр У.Хүрэлсүхийг хар. Өнөөдөр ерөнхийлөгчийн  шагнал гардуулж байгааг хар. Юун коронавирус" гэв. Товчхондоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй барьцаж, жагсаал цуглаан зохион байгуулав. Мөн өнөөдөр төрийн ордонд шагнал гардуулах ёслол болсон юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр бачимдсан бас баярласан хүмүүсийн хөлд Сүхбаатарын талбай дарагдав.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НИЙГЭМ ХУВААНА:
МАНЫ МАЛАНЦАРУУД ХАА САЙГҮЙ ЦУГЛАРЧ БОЛОЖ БАЙХАД БУСАД ОДОО ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ ХҮРЭЛСҮГ ХААСАЙГҮЙ ДОНШУУЧИЛАН ОЛОН ХҮН ЦУГЛУУЛАН ВИРУСАА ТАРААЖ ҮХЭЛ ТАРИЖ БАЙХАД ДУГАРАХГҮЙ БАЙЖ БҮҮ ИЛИЙР ДЭЭ МАНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ЭЭ ҮМХИЙ ТРОЛЛУУД АА
2021-06-04
dfdf:
Энэ Баттулга хүн шигнаж нэр хүнд олох гэж ядахым даа. Алдарт эхчүүдийг одон зүүж өгөх, баааааахан гавъяааат. Ёооё. Улсынх нь эдийн засаг, аж үйлдвэрийнх нь хөгжлийг харахаар хог. Тэгээд асар олон гавъяат. Хойд солонгос шиг л харагдаад байхын. Одоо наад балайрлаа болио тэхүү?. МАН ч ялгаагүйн.
2021-06-04
ЗОЧИН:
ЭНЭ МИЧИД ГЭНЭ ҮҮ СЭТГҮҮЛЧ ЮМ УУДАА. ШАГНАЛ ГАРДУУЛАХАА ДАРАА БОЛ ГЭЖ ХЭЛЭХ ЁС ЗҮЙ ҮГҮЙ ХҮН ЮМ. ШУУД л Л АН РУУ ДАЙРААД БАЙХ ЮМ. АН ЦУГЛААН ЗОХИОГГОГҮЙ БОЛ ӨВЧИН ГААРСАН Ч ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ ЭНЭ АВГАЙД
2021-06-03
ЗОЧИН:
ГАВЬЯТ ЦОЛ, ОДОНГИЙН НАЙР, МАН-НЫ 100ЖИЛ, СОНГУУЛЬ ГЭЭД ГААРЧ ӨГЛӨӨ. ЭНЭ ЖАГСААЛ БОЛ ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР.
2021-06-03
Ene salagiig hiisen hereg luivar ulsaa hotoo tonoson durakiig hvvtei n hamt shorond n hiigeechee...
2021-06-03
АРД ТҮМЭН:
30 жилийн өмнө жагсаал хийгээд эрх мэдэл эд хөрөнгө элдэв юм бүхнийг өөртөө авч чадсан энэ Баатар Бат-Үүл гуай намыхаа залуучуудад зай тавьж өгөөд нэртэй төртэй байхаа бод. Намын залуучууддаа ажиллах боломж олгож улс төрийн шинэ соёлоор, улс төржихөд нь тус бол. Та нар өөдтэй байсан бол өнөөдрийн АН арай ч ийм байхгүй шүү. Бурууг өөрөөсөө хайвал. Гэхдээ энэ хүн угийн нэг ийм л хүн байж, 30 жил энэ харктризм нь арилахгүй. Харамсалтай юм.Зайгаа тавиад өгөөч.....
2021-06-03
зочин:
Амь наснаасаа уйдсан хүмүүс л ингэж нэг дор олноороо цуглаж, жагсаж байгаа юм уу, өвчин авбал хариуцлагыг Бат-Үүл хүлээнэ.
2021-06-03
зочин:
Шагнал авч, цуглаан хийгээд халдвар авбал хэн хариуцлага хүлээх вэ. Хэн ч хариуцахгүй, иргэн өөрөө л хохирно...
2021-06-03