АНУ Украинд 900 мянган тун вакцин бэлэглэнэ
2021-06-08

АНУ Украинд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины 900 мянган тун бэлэглэхээр болсон талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн захиргаа мэдэгджээ. 

 

АНУ, Украины тэргүүнүүд утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский коронавирусийн цар тахлыг даван туулахад нь зориулж 900 мянган тун вакцин бэлэглэхээр болсонд нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

"Энэ нь олон украин хүний амь насыг аварна. АНУ Украинтай стратегийн түншлэлээ хадгалж, үүнд үнэнч байгаагаа дахин нотоллоо" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, 44,3 сая хүн амтай Украинд цар тахал дэгдсэнээс хойш 2,27 сая хүн коронавирусийн халдвар авч, 2,1 сая хүн эдгэрэн, 53 295 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Украйны хүн ам одоо 32-34сая орчим л байгаа
2021-06-09