ФОТО: Усанд автсан Улаанбаатар
2021-06-09
Гэрэл зургуудийг MPA.mn

 

Ойрын өдрүүдэд орж буй үргэлжилсэн борооны улмаас Улаанбаатар хот усанд автаад байна. Иймд Хотын Ерөнхий менежерийн тушаалаар хур бороо ихтэй өдрүүдэд урьдчилсан арга хэмжээ авч хуваарь батлан ус тогтох эрсдэлтэй байршлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд болох УСУГ, ГУББГ, ОСНААУГ-ын машин техник, инженер техникийн ажилчдыг бэлэн байдалд ажиллуулж байгаа аж.

 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын гудамж 241тн ус, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн гүүрний доор 280тн ус, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Эрэлийн байр 67.5тн ус, нийт гурван байршилд 588.5тн ус соруулж, инженер техникийн 9, засварчин 5, жолооч 8 ажилтан 3 усны машин, үйлчилгээний 3 машинаар тус тус хийж гүйцэтгэжээ 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Ай хөөрхий яаанаа су даргааааа? Ажил хийх хүнүү та гуай айн? Шал дэмий ирээдүй цагийн юм яриад зүүдлээд явахын. Бас болоогүй ээ 100 жилийн ой мой ч гэх шиг. 100 жил гэдэг мөн ч их хугацаа яааа.гэтэл байж байгаа нь энэ чааваас. Ичмээриймааааа
2021-06-09