Пинк Флойд: Цукерберг, чөтгөр рүүгээ тонил!
2021-06-14

Пинк Флойд хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Рожер Уотерс  Another Brick in the Wall дууных нь хоёрдугаар хэсгийн эрх авах хүсэлт тавьсан, Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербергт хатуухан хариу өгчээ. Цукерберг Пинк Флойд хамлагийн дууг өндөр үнээр худалдан авч, компанийнхаа кинонд ашиглах санал тавьсан талаар РИА Новости мэдээлсэн байна. 

 

Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дэмжих форум дээр Уотер үг хэлэхдээ Цукербергийн илгээсэн захидлыг уншжээ. Энэ захидалд Инстаграмыг сурталчлах зорилгоор бүтээхэд хамлагийн дууг ашиглах хүсэлт тавьсан байна. 

 

"Марк Цукербергийн надад хандсан албан ёсны илгээлт. Асар их, үнэхээр их мөнгө санал болгожээ. Миний хариулт ийм байна. Чөтгөр рүүгээ тонил! Яасан ч үгүй!" хэмээн Уотерс мэдэгджээ.

 

Цукербергийн санал болгосон "дэмий юманд" яагаад ч оролцохгүй гэж тэрбээр мэдэгдсэний дээр Цукерберг "Жулиан Ассанжийн тухай энэ түүхийг олонд нээлттэй болгохгүйн тулд энэ өрөөнд бидэнд хяналт тавихын тулд" дууг нь ашиглах гэж байна хэмээн онцолжээ. Түүнчлэн Цукербергийг "өчүүхэн өөдгүй амьтан", "дэлхий дээрх хамгийн эрх мэдэлтэй тэнэгүүдийн нэг" хэмээн нэрлэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цаг хугацаа, нас хүйсний ялгааг давж гарсан сонгодог бүтээлүүд шүү дээ.
2021-06-14
Зүгээр л пянз тоглуулагчаараа дууг нь чангахан тавиад нүдээ аниад сонсоод үзээрэй, ковид тусахгүй байж мэдэнэ шүү.
2021-06-14
Noo pinkfloyd bol domog heweeree baina zaluus ch gesen sonsdgiin
2021-06-14
Зочин:
Бүр хуучны, орчин цагийн залуус тоож сонсдоггүй, эртний хамтлагуудын нэг. Боломж олдсон дээр нь дуугаа өндөр үнээр зарж л орхихгүй... Өөрийгөө од хэвээр гэж бодож л дээ. 50-с дээш насныхан бол тодорхой хэсэг нь Пинк флойд-г сонсож байгаа байх. Тэрнээс доош үеийнхэн бол тоож сонсохгүй. Өчнөөн олон, орчин үеийн мундаг хамтлагууд байхад...
2021-06-14
Noo pinkfloyd bol domog heweeree baina zaluus ch gesen sonsdgiin