Европын холбоонд вакцины гэрчилгээ үйлчилж эхэллээ
2021-06-15

Европын холбоонд "дархлаажуулалтын паспорт" үйлчилж эхэлжээ. Энэ гэрчилгээг сайн дурын үндсэн дээр ашиглах боломжтой талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Вакцины гэрчилгээнд дархлаажуулалтад хамрагдсан хүний төрсөн огноо, паспортын дугаар, вакцины төрлийг заажээ. Түүнчлэн энэ баримт бичигт коронавирусийн халдвар аваад эдгэрсэн эсэх мөн эсрэг биеттэй эсэх талаарх мэдээллийг тусгах юм байна. 

 

Энд дуулгахад, дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Европын холбооны орнуудаар чөлөөтэй зорчихыг Европын холбооны зөвлөл зөвшөөрсөн юм. Гэхдээ гагцхүү Европын эм бэлдмэлийн агентлагаас зөвшөөрсөн вакцин тариулсан хүмүүст л энэ шийдвэр хамааралтай гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин