ШУУД: Шинээр 2395 тохиолдол батлагдаж, 827 хүн эдгэрлээ
2021-06-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.16/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 673 сорьцод шинжилгээ хийснээс 2395 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 83 128 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1750 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна.  Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Орхонд 87, Дархан-Уул 51, Хөвсгөл 22, Сэлэнгэд 31, Хэнтийд 41, Дорнод 12, Төвд 44, Сүхбаатарт 29,  Өвөрхангайд 50, Булган 5, Архангайд 40, Баянхонгорт 101, Говьсүмбэр 19, Хөвсгөлд 22,   Говь-Алтай 36, Ховд 9, Увс 16, Баян-Өлгий 24, Завханд 15, тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 827 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 58 649  болж байна. Коронавирусийн халдварын улмаас 9 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 389 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 9643 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5966  хүн хөнгөн, 2640  хүндэвтэр , хүнд 858, маш хүнд 179 хүн байна. 

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
ЗГ ОГЦОР. ГАНЦ ВАКЦИН ОРУУЛЖ ИРЖ ЧАДАХГҮЙ ЭСВЭЛ ХҮСЭХГҮЙ БАЙГАА ЗГ. ОХУ санал болгосон. ЗГ аваагүй. Мөнгө нь байхгүй юу хүсэл байхгүй юу?
2021-06-16
ЗОЧИН:
АЖИЛГҮЙ ӨЛСГӨЛӨН ИРГЭН ОЛНООР БИЙ БОЛЧИХГООД БАЙНА. 7-р САРЫН 1-ЭЭС ХӨНГӨЛӨЛТӨӨ ЗОГСООХ ГЭЖ БАЙХАД ЮУН ХӨЛ ХОРИО.ХӨЛ ХОРИО ТОГТООВОЛ ДАХИАД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛНО. ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭВЭЛ АРД ОЛОН БООЖ ҮХНЭ. БООЛГОЖ ҮХҮҮЛЖ БАЙСНААС ӨВЧИН ТУСГАЖ ҮХҮҮЛСЭН ДЭЭР
2021-06-16
МАН-Ы ДАРГЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨН ИД ЯВАГДАЖ БАЙНА.
2021-06-16
Хар мөртэй сонгууль:
Цаашдаа энэ бүхэн хар л энерги дагуулна
2021-06-16
Манай эмч нар вирусны эмнээс илүү цус шингэлэх эм өгөх ёстой:
Манай эмч нар вирусны эмнээс илүү цус шингэлэх эм өгөх ёстой. Ковидын нас баралт цус бөөгнөрсөнөөс болдог. Барууны орнуудад Швейцар, Италид хамгийн түрүүнд цус шингэлэх эм өнч байна.энэ нь нас баралтаас хамгаалдаг. https://www.medicalnewstoday.com/articles/blood-thinners-may-protect-against-covid-19-complications
2021-06-16
Нөгөө том том баагаад энэ тэнд хэсээд явдаг оюукаа гэдэг хүүхэд хаачваа? Яаахууууу
2021-06-16
МАН-Ы ДАРГЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨН ИД ЯВАГДАЖ БАЙНА.
Иргэн:
Хорио тогтоохгүй бол хэцүүдлээ Онц байдлаар хязгаарлахгүй бол хичнээн алтан амь хохирох вэ Иргэд бид дэглэм хорио цээрийг сн мөрдөхгүйгээс бдал даамжирч бна Төрд буруугаа хичнээн өгөх юм Онц бдал тогтоох хэрэгтэй
2021-06-16
Монголын төр иргэдээ өдөр бүр үхүүлж дуусах нээ:
Иргэнгүй төр гэж баймааргүй юм. ЗГ огцор
2021-06-16
ЗОЧИН:
АЖИЛГҮЙ ӨЛСГӨЛӨН ИРГЭН ОЛНООР БИЙ БОЛЧИХГООД БАЙНА. 7-р САРЫН 1-ЭЭС ХӨНГӨЛӨЛТӨӨ ЗОГСООХ ГЭЖ БАЙХАД ЮУН ХӨЛ ХОРИО.ХӨЛ ХОРИО ТОГТООВОЛ ДАХИАД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛНО. ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭВЭЛ АРД ОЛОН БООЖ ҮХНЭ. БООЛГОЖ ҮХҮҮЛЖ БАЙСНААС ӨВЧИН ТУСГАЖ ҮХҮҮЛСЭН ДЭЭР
ЗГ хорио цээрээ зарлаачээ! Мөнгө олдоно, амь нас олдохгүй шүү.
2021-06-16