Ким Жон Ун: Хүнсний хангамжийн асуудал хурцадлаа
2021-06-16

Хойд Солонгост хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцадмал байдалд орсон талаар тус улсын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурал дээр мэдэгджээ. Энэ талаар Хойд Солонгосын "Нодон синмун" сониноос иш татан NHK мэдээлсэн байна. 

 

Хүнсний хангамжийн нөхцөл байдалд хөдөө аж ахуйд аса их хохирол учруулсан өнгөрсөн жилийн шуурга нөлөөлсөн бөгөөд байгалийн гамшгийн улмаас тус улс үр тариа ургуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй аж. Улмаар энэ асуудлыг шийдэх зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ким Жон Ун үүрэг болгожээ. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд "хүн амыг хувцас, хүнс, орон сууцаар хангахын төлөөх тэмцлийг сааруулсан" гэж Зим Жон Ун онцолсон байна.

 

Энд дуулгахад, 2020 онд Хойд Солонгосын хөдөө аж ахуй, эдийн засаг бүхэлдээ шууга, үер зэрэг байгалийн гамшгийн улмаас ихээхэн хохирол амссан юм. Байгалийн гамшиг болон олон улсын хориг, цар тахлын улмаас үүдэлтэй хохирол асар их байсан тул БНАСАУ-ын эдийн засгийн өмнөх таван жилийн төлөвлөгөө нурсан гэж Хойд Солонгосын эрх баригчид хүлээн зөвшөөрч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өмнөдөд ч гэсэн байгалийн гамшгууд болсон ч хятдаас хоол хүнс их авдаг болохоор зүгээр өнгөрсөн. муу хүн удирдахаар улс ингэж сүйрдэг юм. өмнөдийг ухаантай хүмүүс сонгуулиар сонгогдсон болохоор шал өөр хамаайгүй дээр байгаа
2021-06-16