М.Болдсайхан: Тусгаарлалтад байгаа шалгуулагч ЭЕШ өгөх боломжгүй
2021-06-16

 

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ны хугацаанд зохион байгуулагдана. Тэгвэл коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжгүй гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга  М.Болдсайханаас тодрууллаа.

 

БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга  М.Болдсайхан: 

 

-Шалгалтын байранд ирж буй шалгуулагчдыг бүгдийг нь шалгалтад оруулна.Тодруулбал, эмчийн хяналтаар коронавирус халдварын шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдол гэж үзсэн  шалгуулагчаас урьдчилж тусгайлан бэлтгэсэн ангид шалгалт авах юм. ПСР шинжилгээ болон вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй. Харин халдвар батлагдаж тусгаарлах байранд тусгаарлагдан эмчлүүлж буй сурагчдаас шалгалт авах боломжгүй. Одоогийн мөрдөгдөж буй журмын дагуу жилд нэг удаа ЭЕШ авдаг. 2022 оноос ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох  саналтай байгаа. Тусгаарлагдах байранд байж, шалгалтад ирж амжаагүй шалгуулагчдын бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй.  

 

Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгаа учир улсын хэмжээнд  халдварт өртсөн хүүхдүүдийн судалгааг гаргана. Ингэхдээ зургадугаар сарын 20-ноос эхлэн анги удирдсан багш нар болон шат шатны боловсролын газруудтай хамтарч мэдээллийг нэгтгэх юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
mederelgyi ium yarih ium. hamgaaalalt masktai oryylaad l uguhud yamarch asyydalgy
2021-06-18