С.Цэвээн: Би үр хүүхдэдээ нэр цэвэр үлдэхийн төлөө явж байна
2021-06-18

 

75 настан С.Цэвээн суулт хийж байна.

 

Иргэн С.Цэвээн:

 

-Миний хань 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд онгоцны осолд орсон. Уг ослоор 30 хүн нас барсан. Тэр жилээс хойш амьдрах гээд тэмүүлж байгаа боловч сэтгэл санаа хэзээ ч зүгээр болохгүй. Ингээд миний охин Голомт банкинд үл хөдлөх хөрөнгөө зарах гэсэн юм. Гэтэл  түүнийгээ алдаад, гурван жил хөөцөлдсөн. Миний хань тухайн үеийн Дотоодын дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн дарга байсан. Тиймээс охиндоо” Аавынхаа ажиллаж байсан газраас хуулийн зөвлөгөө ав. Тусламж байна уу”  гээд охиноо явуулсан. Гэтэл захирал нь нэг сая төгрөг өгсөн. Тэгээд танайд тусламж өгсөн байх ёстой. Хилийн цэргийн архивын газарт очоод шүүлгээрэй гэсэн. Шалгатал 70 2000 төгрөг авсан гэж гарч ирсэн. Гэтэл би аваагүй. Миний авсныг нотлоод өг гээд шүүхээр орлоо. Шүүх хурал боллоо. Намайг мөнгө авсан гэсэн нотлох бичиг баримт олдоогүй. Гэтэл намайг тусламж авсан гэсэн шийдвэр гарлаа. Би үр хүүхдэдээ нэрээ цэвэрлэж үлдээхийн төлөө явж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин