Монгол хилээ нээсэн ч бусад орнууд Монголд хаалгаа нээхгүй
2021-06-18

Манай улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, улсын хилээ нээснээ зарласан ч Монголыг халдварын нөхцөл байдал хүнд орон гэж үзэн , манай улсын иргэдэд хаалгаа нээхгүйгээ мэдэгдсэн орнуудын тоо нэмэгдсээр байна. 

 

 Одоогийн байдлаар Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен гэсэн Азийн 22 орон, Герман, Итали, Голланд, Португал, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед гэсэн Европын орнууд, Хойд Америкийн Канад, Куракао, Сен- Мартен, Тринидад Тобаго, Өмнөд Америкийн Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл, Африкийн Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал болон  Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату гэсэн орнууд Монгол Улсаас жуулчин авахгүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Словак зэрэг орнууд Монголоос ирэх жуулчдаас сөрөг шинжилгээний хариу шаардан, тусгаарлагдах нөхцөлтэйгээр нэвтрүүлэхээр болсон. 

 

Хамгийн сүүлд, Америкийн Канзас муж ийм шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус мужийн Эрүүл мэнд, байгаль орчны яам жуулчдад зориулсан хөл хорионы жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулан Кувейт, Монгол, Сен-Мартен гэсэн орнуудыг халдварын нөхцөл байдал таагүй орнуудын жагсаалтад багтаасан байна. Харин өнгөрсөн сард халдварын дэгдэлт гамшгийн хэмжээнд хүрч, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байсан Энэтхэг улсыг энэ жагсаалтаас хасчээ. 

 

Энэ журам зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд зургадугаар сарын 17-ноос хойш Монголд аялсан жуулчин, эсвэл канзанчуудыг Канзаст ирэхэд нь зайлшгүй тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Улам л олон өвчин гинээр нарч ирээд энэтхэгийн хар хөгц ч бас шинэ мутац болоол хүчтэй тархаж байгаа. Бүр нүдийг нь авч байна лээшд аймаар өвчин. Хар хөгц бусад орон луу тархаж эхэлсэн. Ер нь хуучны дэлхий биш болсон шүү. Гуйлгачин сэтгэхүйгээ хая. Удирдах чадваргүй болоол гадаадаас гуйлга гуйж гадаадын хөрөнгө оруулалт царай алдаж байна
2021-06-19
Зочин:
Улс орон даяар цар тахалын эсрэг тавих хараа хяналт шалгалтаа чангалж, халдвартай иргэдийг аль ч аймаг сумдууд хүлээн авахгүй шууд албадан буцааж, халдваргүй иргэдийг аль ч аймаг сумдууд хүлээн авдаг болох хэрэгтэй.
2021-06-19
Ийм их өвчлөлтэй бхад хилээ нээнэ гэж гадаадад байгаа иргэддээ гай төвөг битгий болооч, тэнд байгаа иргэдийн визийг сунгаж өгөхгүй нутаг буц, танайх хилээ нээсэн гэж хүндрэл учирч бна, Угаасаа энэ он дуустал бол хил нээнэ гэдэг худлаа, гадны улсууд чинь хаалттай бна тэнэгтээд бх юмаа.
2021-06-18