Сингапурт кафе, зоогийн газар дахин нээгдэж байна
2021-06-21

Зургадугаар сарын 21-ний өдрөөс Сингапурт коронавирусээс үүдэлтэй хязгаарлалтуудыг хэсэгчлэн цуцалж байна. Ингэснээр кафе, зоогийн газар, спорт танхимууд дахин үүд хаалгаа нээнэ гэж Коронавирусийн тархалттай тэмцэх ажлын хэсгээс гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Хязгаарлалтыг цуцалж байгаатай зэрэгцэн кафе, зоогийн газар, гоо сайхны салон, спорт танхим гэсэн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудаас коронавирусийн шинжилгээг зайлшгүй авах журам хэрэгжих юм байна. Журмын дагуу хоёр долоо хоногт нэг удаа үйлчилгээний салбарын ажилтнуудаас халдварын шинжилгээ авна гэж ТАСС мэдээлжээ.

 

Сингапурт олон сарын туршид вирусийн дотоодын халдварын тохиолдол бараг бүртгэгдээгүй. Гэвч тавдугаар сараас эхлэн өдөрт дунджаар 20 орчим халдварын тохиолдол бүртгэгдэх болсны дээр энэтхэг штамм тархсан нь ихээхэн болгоомжлол төрүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин